Улаанбаатарт 15-17 градус дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шууурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


 

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.