БНХАУ татварынхаа хугацааг сунгажээ
БНХАУ өчигдөр Бээжин, Вашингтоны хооронд өрнөсөн худалдааны дайнаар булшлахыг зорьж байгаа хэлэлцээрийн орчинг сайжруулах зорилгоор АНУ-ын машин, эд ангиудад ногдуулсан татварыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн нэмэлт татварын хугацааг хойшлуулсан байна. Тус улсын Төрийн зөвлөлөөс энэ арга хэмжээ нь шинэ мэдэгдэл гаргах хүртэл хүчинтэй байна гэж мэдэгджээ.

Мөн АНУ-ын зүгээс өнгөрсөн сард Хятадын импортын бараанд хэрэгжүүлэхийг  зорьж байсан татварыг нэмэгдүүлэх хугацааг сунгах гэсэн Вашингтоны шийдвэрээс ялгаатай гэв. Энэ байгууллагын Гаалийн үнэлгээний комиссоос "Бид АНУ-ыг БНХАУ-тай хамтарч ажиллах, хэлэлцээрийг түргэвчлэх, талуудын худалдааны маргааныг дуусгах зорилгоор хүчин чармайлт гаргана" гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард БНХАУ энэ жилийн нэгдүгээр сарын  1-нээс гуравдугаар сарын 31- нийг хүртэл АНУ-ын машины салбарын 144 бүтээгдэхүүнд ногдуулсан татварын 25 хувийг цуцалж байгаагаа зарлажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.