Японы шинэ хаанчлалын эрин Рэйва эхэллээ
Угсаа залгамжлагч ханхүү ирэх сард хаан ширээнд сууснаар Япон улсад хаанчлалын шин эрин үе эхэлнэ. Түүний хаанчлалын эринийг "Рэйва" гэж нэрлэх болсныг тус улсын Засгийн газраас зарлажээ.

Энэ хоёр үенээс бүтсэн үг нь "Дэг журам, найрамдал" гэсэн утгатай юм байна. Тэрээр шинэ эринийг нэрлэх санааг Японы эртний яруу найргийн төрөл вакагийн эмхэтгэлээс олсон гэв. Япон нь орчин үеийн цаг тооллыг хэрэглэхээс гадна хаан бүрийн хаанчлалд нэр өгдөг уламжлалтай юм.

Тухайлбал, одоо хаан ширээгээ өгөх эзэн хаан Акихитог 1989 онд хаан болоход хаанчлалыг нь Хэйсэй буюу Амар амгаланг тогтоосон гэж нэрлэж байжээ. Одоо 85 настай Акихито хаан ширээгээ энэ сарын 30-нд шинэ эзэн хаанд хүлээлгэж өгөх юм байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-02 10:56:20
    эзэн хааны анхдугаар онд монголд орж ирсэн машин зарна. тодо шинэ загвар
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах