“Ханш нээх өдөр Монголчууд бурхан болоочийнхоо газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна”
Энэ сарын 5-нд буюу баасан гарагт ханш нээх өдөр тохионо. Ханш нээх өдрийг Монголчууд буян номын өдөр тул шавьж шоргоолж, ан амьтан хооллож буян хийхээс гадна бурхан болоочдынхоо өдрийг эргэдэг өдөр гэсэн ойлголт бий. Мөн энэ өдөр үндэстэй бүхэн урган төлжиж дэлгэрдэг байна.

Тэгвэл “Ханш” нээх өдрийн тухай МБШТөв Гандантэгчэнлин хийдээс ийнхүү тайлбарлажээ.

Тодруулбал, “Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг. 

Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Үүнийг манай сүсэгтэн олон сайтар анхаарах хэрэгтэй.

Монголчууд бид энэхүү өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна. 

Хятад хүмүүс талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг байна. 

Энэ бол Монголчуудын ёс биш шүү дээ. Монголчууд бид талийгаачийн газрыг тэр бүр эргээд байдаггүй, ихэд цээрлэдэг ард түмэн юм. Энэхүү өдөр нь талийгаач нарыгаа эргэж очдог өдөр биш шүү. Газар тариалангийн ажил эхэлж, ичсэн амьтад ичээнээс гарч өвлийн улирлыг өнөтэй сайхан давж, хаврын улирал ирж байгааг илтгэж байгаа өдөр юм” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмээ хүн 2019-04-07 01:17:05
    Анх лам нар л тэгэж зааж өгсөн ш дээ...
  • gerel 2019-04-03 03:11:54
    Ханш нээхийг хүмүүс янз бүрээр тайлбарласан байдаг. Таны хэлсэнчлэн Хятадын зан үйл гэх хүн бий. Үнэхээр энэ үг хятадаас гаралтай хятад үг. Гэхдээ Хятад улс бол...
    202.70.38.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zaazzz 2019-04-02 15:52:03
    denduu hudlaa tuilshrah yuma, 1 udur ch gesen taliigch nartaa hundetgel uzuuleed ochood gazarii ni tahiad amitan hoollohod hyatad mongol yunii yalgaa baina
  • зз 2019-04-02 09:54:29
    хятад ёс заншил шүү дээ...хан ши ...гэдэг