Торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах даалгавар хүргүүллээ
ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

“БАМБУУЛАЙ” цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Эрхлэгч С-нь Түүх-пионерийн удирдагч, эрх зүйч, холимог бүлгийн багш С-нь түүх нийгмийн багш мэргэжилтэй, сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжил эзэмшээгүй байна.

Тус цэцэрлэг нь өөрийн эзэмшил эдэлбэр газаргүй, орон сууцны зориулалттай байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, зориулалтын бус байртай, бүлгийн тоо 2 гэх боловч хүүхдийн унтлагын өрөө 1, хооллох өрөө 1, хөгжөөн баясгах болон хичээллэх өрөө дундаа нэг, өрөөнүүдийн хаалга бариулгүй, ажилчдын ариун цэврийн өрөө хүүхдийн ариун цэврийн өрөөтэй хамт байрласан, Хүүхдүүдийн хувцас хийх шкаф зориулалтын бус төмөр хийцтэй, гадна тоглоомын талбайгүйгээс хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх сургалт явуулах боломжгүй, бага насны хүүхдэд зориулагдсан ногоон байгууламж бүхий туршлагын талбайгүй, мөн биеийн тамирын, хөгжмийн заалгүй тул хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй зэрэг сургалтын гадаад болон дотоод орчин бүрдээгүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.1, 12.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин.Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартыг, БСШУС-ын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм” болон боловсролын байгууллагад тавигдах үнсэн шаардлагуудыг хангаж ажиллаагүй байгааг үндэслэн ЗТХ-аар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүллээ.

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.