Монгол хэл, бичгийн шалгалтад 2729 төгсөгч тэнцээгүй байна
Их, дээд сургуульд элсэх сурагчид заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгч элсэх шаардлага тавигдаж байгаа билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулсан юм. Шалгалтын дүн өчигдөр гарсан. 

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн эх сурвалжийн хэлснээр “Шалгалтад төгсөх ангийн 16100 сурагч хамрагдаж, түүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй  байна. Харин 84.1 хувь нь шалгалтдаа тэнцсэн.

Тиймээс шалгалтад тэнцээгүй дээрх 2729 төгсөгчөөс гадна шалгалтад орж амжаагүй сурагчид энэ сарын 1нээс 15-ны хооронд дахин шалгалтад бүртгүүлэх шаардлагатай. Дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулна. Шалгалтад орохын тулд заавал бүртгүүлнэ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-02 07:36:44
    Би 1970 онд 10-р анги төгссөн тэр үед 10 төгсөх одоогийн зарим их сургууль төгсөх шиг л байжээ
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах