Төмөр замд ноцтой осол гарч хүний амь эрсэджээ
Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлэн амь насаа алджээ.  

Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.  

Өмнө нь ч зам засварлаж байсан ажилтан галт тэргэнд мөргүүлж амиа алдаж байсан бөгөөд УБТЗ-ын удирдлагууд “Амиа хорлосон” гэх дүгнэлтийг гаргуулж байсан гэх мэдээлэл байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СС 2019-04-02 17:05:43
    Гарц гарамаа хийдэггүй.Аюулгүй Тэгээл хохирогчийн хохь нь болоод дуусаа!
  • Зочин 2019-04-02 10:10:37
    Наад тЮмЮр замынхан чинь авилгач шинжээч нартай хувилдаад дахиад л "Амиа хорлосон" байна гэсэн дЮгнэлт гаргуулчих биздээ