Дэлхийн хошой аварга Ц.Раднаа гуай эх орондоо ирлээ
Польш улсын Торун хотноо болж өнгөрсөн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль, нэг мөнгөн медаль хүртсэн, ахмад тамирчин Ц.Раднаа өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнийг олон улсын Чингис хаан нисэх буудалд ар гэрийнхэн нь ах дүү нар, ач зээ нар, шавь нар нь болон хэвлэлийнхэн тосч авч, хүндэтгэл үзүүллээ. Үр хүүхдүүд нь бүгд ирсэн бөгөөд аавыгаа, өвөөгөө тосох гэж байгаа ач зээ нар нь бүгд монгол дээл, монгол гутлаараа гоёж ирсэн байлаа.

Тэдний дундаа Ц.Раднаа гуайн төрсөн хоёр дүү нь Өмнөговь аймгаас ирж, ахыгаа тосч байгаа нь их сонин содон харагдав.

Дэлхийн 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас 13 тамирчин оролцож, Ц.Раднаа 85 насны ангилалд 400 метр, саадтай 60 метр,  гурвын харайлтын төрөлд алтан медаль, нэг мөнгөн медаль хүртэж, медалийн тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ. Мөн Монголын тамирчин, 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Харин Т.Цэрэндолгорын хувьд ОУХМ цолтой бөгөөд мастерын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь найман удаа түрүүлж байжээ.

Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

Ингээд Ц.Раднаа гуайг хүлээлгийн танхимд гарч ирэхээс өмнө ах дүүс, хүүхдүүдийнх нь сэтгэгдэлийг сонирхлоо.
 
Ахын минь хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлнэ гэдэгт итгэж байгаа

Ц.Раднаа гуайн эхнэрийн дүү нар “Ахыг минь дэмжиж угтаж авахаар энд ирсэн та бүхэнд баярлалаа. Ах маань залуугаасаа биеийн тамираар хичээллэсэн. Манай ахынх 10 хүүхэдтэй. Бүгд энх тунх байгаа. Том хүү нь Монголын анхны спортын мастер.

Ахынгаа хараад өөрийн эрхгүй баярлаж нулимс гаргасан даа. Өдий насанд өдий зэргийн амжилт гаргана гэдэг бахархаад баршгүй. Хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг нь төр засаг нь өндрөөр үнэлэх байх. Цаашдаа ч олон улсын тэмцээнүүдэд явах байх. Спортоос гадна цэнгээнт бүжгээр бүжиглэдэг. Мөн ууланд байнга алхдаг. Насных нь хөдөлмөр юм даа” гэлээ.
Миний ах багын хөнгөн шингэн гүйж харайдаг хүүхэд байсан 

Төрсөн дүү Д.Бариул “Өмнөговь аймгийн Баянцагаан сумын Гурван сайханы баруун сайханд нь бага насаа өнгөрөөж өссөн хүмүүс байна. Манай ах эхээсээ хоёулаа. Миний эх, манай энэ ах хоёр төрсөн эгч дүүс юм. Тэр сайхан нутагт үхрээ хариулж, адуугаа манаж тоглож наадаж өссөн. Багаасаа сэргэлэн цовоо, их хөл нүцгэн гүйдэг хүн байсан.

Ах маань Монголынхоо нэрийг тив дэлхийд гаргасан болохоор сэтгэл хөдлөөд хоёр дүү өнгөрсөн шөнө улсынхаа нийслэлд хүрэлцэн ирж ийнхүү тосч авч байна. Миний ах их эрэмгий хүн дээ. Олон шавь төрүүлсэн дээ. Илүү юм ярихаар хоёр нүдний нулимс цийлэгнээд байх юм. Миний хувьд насаараа биеийн тамирын багш хийсэн. Ер нь манайхан удмаараа спортын хүмүүс гэж хэлж болно. Би энэ Раднаа ахтай улсын аварга шалгаруулах тэмцээнд орж үзсэн" 
Ааваараа бахархаж байна

Ц.Раднаа гуайн хүү Р.Бадрах “Ааваараа маш их бахархаж, баярлаж байна. Хүлээж авах гээд их догдоллоо. Миний аав үнэнч шударга, яаж хөдөлмөрлөх үү гэдгийг хар багаас минь суулгаж өгсөн. Тариаланд авч явж тэсвэр хатуужилтай болгосон. Биеийн тамирын багш болсноос хойш хүүхдүүдийг яаж тамирын хичээлд дуртай болгох уу гэдгийг харуулдаг үлгэр жишээ багш байсан. Нутгийн зон олонд нь талархлаа гэж хэлье”.  

Ц.Раднаа гуайн эхнэр А.Пүрэв “Маш их баярлаж байна. Хүүхдийнхээ тус дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэн дээ. Хэт их баярласандаа хэлэх үг олдохгүй юм. Ханиараа бахархаж байна”
 
Эх орныхоо нэрийг гаргаж, монголчуудаа огшоосонд баяртай байна
 
 
Дэлхийн хошой аварга Ц.Раднаа “Монголынхоо ард түмэн, төр засагтаа маш их баярлалаа. Би спортоор 30 гаруй жил хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш. Бэлтгэлээ нийслэлд базаагаад явсан. Их сайхан бэлтгэл хангагдсан байсан учраас 88 орны 500 гаруй тамирчидтай хүчээ сорьж, амжилт гаргаж аварга боллоо. Эх орондоо баярлалаа. Их сайхан дэмжиж явсанд тэнд эрэлхэг явлаа.

Нутгийн зон олондоо ч баярлалаа гэж хэлье. Миний хөнгөн шингэн бие бялдар сайтай байх шалтгаан архи дарс, тамхи огт хэрэглэдэггүй. Олон талын суурь өвчин байхгүй. Тэмцээний өмнө жаахан бэртэл байсан ч харьцангуй гайгүй шүү” гэв.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Delhiin tamirchid l ene hyn sig gyideg b 2019-04-02 09:04:18
    Delhiin hosoi abraga geed yu yariad baigaa yum be?neg ydaa l temzeend orolzoj baigaa biz dee!!harin gyiltiinh ni tehnek onchgoi haragdaj baisan syy!!!Delhiin ta...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-02 07:37:50
    шууд гавьяат тамирчин цол
    202.131.249.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-02 06:27:53
    гэрэл унэхээр чадваргуй мал юмаа нар нар нар гэж гурав бичих шаардлагагуй ах дуу, ач зээ, шавь нар нь гэж бичээч
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах