Өндөг ямар ач тустай вэ

Өндөг нь дунджаар 13% нь уураг,73.6% ус, 13% нь тос, 0.60% нь нүүрс ус, 1% нь кальци, фосфор зэргээс бүрддэг. Мөн өндгөнд А,В,В12,D,E зэрэг 13 төрлийн витаминууд юугаар ч орлуулашгүй амин хүчлүүд эрдэс бодисууд байдаг.

Өндөгний уураг чанарын хувьд эхийн сүүний дараа ордог байна. Чанарын шаардлагыг бүрэн хангасан 1 өндгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ 100ккал бөгөөд тэжээллэг чанараараа 40гр үхрийн мах, 200гр сүүтэй тэнцэж насанд хүрсэн хүний 1 өдрийн уураг, эрдэс бодисын хэрэгцээний 4-5%, витамины хэрэгцээний 10-30% г хангадаг төгс чанартай бүтээгдэхүүн юм.Иймээс өндөг нь сувиллын чанартай бүтээгдэхүүнд тооцогддог.  Өндөгнөөс ангаахай гараад 5 хоног юу ч идэлгvй амьдарч чаддаг гэдгээс vзэхэд өндгөнд амьдралын хэрэгцээт бvх юм байж байдаг гэсэн vг юм.

Өндөгний хамгийн үнэт хэсэг нь шар уураг бөгөөд уураг,өөх тос, эрдэс бодисууудаас гадна А,С,D,E зэрэг витаминуудыг агуулсан байдаг. Харин цагаан уураг нь булчин, эд эсийг нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.

1 өндгөнд агуулагдах холестерин /өөх тос/ нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй нь батлагдсан.Учир нь өндөгний шаранд агуулагддаг лецитин нь ходоодны хананд хуримтлагдах өөх тосыг үгүй хийдэг тул тэнцвэрийг хадгалагч болдог.Гэхдээ та 1ээс илүү олон өндөг идэх гэж байгаа бол зөвхөн өндөгний цагаан уургыг л идээрэй.Өдөрт 1ээс илүү бүтэн өндөг иддэг хүмүүс зүрхний шигдээс, таргалалт, чихрийн шижин өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй болдог байна.

Өнднийг 0-2 градуст 120 орчим хоног хадгалж болно.Харин хөргөгчинд 15-20 хоног хадгалж болно. Бор цагаан өндөгний чанарын ялгаа гэж байхгүй. Энэ нь өндөглөгч тахианы өднөөс хамаардаг.Цагаан өд, залаатай тахиа цагаан өндөг, хар өд улаан залаатай тахианаас бор өндөг гардаг байна. Мөн хальстай өндгийг чанах, хагалж шарахаасаа өмнө угааж хэрэглэж сурах хэрэгтэй. Учир биднийг айлгаад буй шувууны ханиадны вирус, элдэв нян бактери өндөгөн доторх зvйлээр биш хальсны гадаргуугаар дамждагийг санах.

Өндөгний шинэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Саванд өндөг далд орохоор крантны хvйтэн ус хийгээд өндөгөө хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж , дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна, хэрэв өндөг живсэнч ёроолд хvрэлгvй усанд босч, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн vг, харин усруу ер живэхгvй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хальснаас нь салгасан өндөг- шинэ бол цагаан уураг нь цав цагаан, шар уураг биетэй байдаг. Гэхдээ цэвэр усанд биш шөл, цай гэх мэт өнгөтэй усанд чанасан өндөгний цагаан уурагны өнгө өөрчлөгдөж цагаан биш болдог. Дэлгvvрийн лангуунаас өндөг худалдан авахдаа генийн сан сайтай шувууг нарийн технологийн горимоор тэжээх замаар гаргаж авсан, vйлдвэрийн аргаар бэлтгэсэн, сортлож, савласан, гарал vvсэл нь тодорхой нэр хvндтэй vйлдвэрлэгчийн чанарын баталгаат өндгийг хэрэглэж байна уу? Хэмээн хянаж, чанартай өндгийг өдөр бvр идэх нь танд ашигтай.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.