Жүжгийн зохиолын уралдаан зарлалаа
УДЭТ-аас жүжгийн зохиолын уралдаан зарлалаа. Уралдаан энэ сарын 01-ээс ирэх тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар гаруй хугацаанд үргэлжилнэ. Уралдаанд эртний түүх, ойрхи болон нэн шинэ түүх, орчин үеийн, уран зөгнөлт, домог бэлэгдлийн сэдэвтэй бүтээлээ хүргүүлж болох юм.
 
Эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа бахархан дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгоход уралдааны зорилго оршиж байгаа юм.

Уралдааны дүнг ирэх зургадугаар сарын 01-ний дотор нийтэд зарлаж, шалгарсан жүжгийн зохиол нь УДЭТ-ын тайзнаа уран бүтээл болж тавигдах эсэх нь театрын Уран сайхны зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр шийдэгдэх  юм.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.