Хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг анагаах ухааны салбарын мэргэжлүүд тэргүүлжээ
Дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй байх мэргэжлийг “Форбес" сэтгүүл нэрлэжээ. Жагсаалтын талаас илүү хувийг буюу бараг эхний 10 байрт эрүүл мэнд болон анагаах ухааны салбарын мэргэжлүүд багтсан байна. Тодруулбал, жагсаалтын нэгдүгээрт, нойрсуулагч эмчийн мэргэжил оржээ. Энэ мэргэжил нь мэс заслын хамгийн чухал хэсгийн нэг төдийгүй тооцоолох чадварыг тухайн мэргэжилтнээс шаарддаг. Энэ мэргэжлийн ажлын хөлс АНУ-д жилийн 350 мянган ам.доллараар хэмжигдэнэ.

Түүнчлэн хиймэл шүд хийдэг эмч, сувилагч, хүүхдийн эмч, эхо дуран оношлогооны эмч, мэс засалч зэрэг мэргэжил эрэлттэйд тооцогдож байна. Үүнээс гадна жагсаалтад хуульч, компьютерийн инженер, программ хангамжийн инженер зэрэг мэргэжил багтаж байна. Программ хангамжийн мэргэжил ойролцоогоор жилийн 168 мянган ам.долларын цалинтай байна. АНУ- ын Статискийн хорооноос гаргасан ирэх 2020 хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай байх мэргэжлийн жагсаалтад ч гэсэн эрүүл мэнд, анагаахын салбарын мэргэжпүүд тэргүүлж байна. Харин АНУ-ын Статискийн хорооноос гаргасан жагсаалтын нэгдүгээрт нүдний эмч орсон бөгөөд жилийн цалин нь 166 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа бол жагсаалтын эхний аравт малын эмч болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжлүүд багтсан байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-02 07:09:13
    ЭнД их андуурал гарчээ. хамгийн их эрэлттэй нь ИХГишүүн. яам агенлагийн ямар ч хамаагүй дарга шүү дээ.