М.Цукерберг интернэт орчинд дэг журам тогтоохыг уриалав
Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнгөрсөн бямба гаригт Вашингтон Пост сонинд нийтлэлээ гаргажээ. Түүнд дурдсанаар интернэт орчинд дэг журам тогтооход дэлхийн улс орнуудын засгийн газруудыг идэвхитэй оролцохыг уриалсан байна.

Тэрбээр бичихдээ "Интернэтийн дүрмийг шинэчилснээр бид хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, шинийг санаачлах бикнес сэтгэлгээг хамгийн сайн хангахаас гадна нийгмийг хор хөнөөлтэй зүйлсээс хамгаалж чадах" юм гэжээ.

Төн тэрээр засгийн газрын хяналт зохицуулалт шаардлагатайг онцлохдоо дэлхийн улс орнуудыг Европын холбооны жишгээр интернэтэд хатуу хяналт  тавих зохицуулалт хийж эхлэхийг уриалсан байна. Тухайлбал, хор хөнөөлтэй контентоос сэргийлэх, сонгуулийг хамгаалах, хувь хүний нууцлалыг хамгаалах, мэдээллийг дамжуулж ашиглахад хязгаар тавих талаар дурджээ. Учир нь түүний үүсгэн байгуулсан Фэйсбүүк сүлжээ дээрх дөрвөн сөрөг үзэгдэлд хамгийн их нэрвэгдээд байгаа гэнэ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.