Кофенд мөнгө үрнэ гэдэг нь суултуур луу доллараар шээж байна гэсэн үг
Манай Улаанбаатарт кофе шоп борооны дараахь мөөг шиг олширсон. Энэ нь соёлт хүн төрөлхтний нэгэн хэрэглээ, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг хэлбэр гэх зэргээр бид өөрсдийгөө хөөргөдөг. Тийм ч байж болно, бас үгүй ч байж болох юм.

Америкийн зохиолч,, эдийн засгийн аналитикч Сюзн Орман  гэдэг эмэгтэй гарчиг дээрх үгийг хэлсэн байхыг хүн надад уншиж өгөв. Энэ хүн 50 сая ам.долларын хөрөнгөтэй нөлөө бүхий хүн. Тэрбээр тооцоолохдоо нэг аяга кофе 2.5 ам доллар, өдөрт нэг аяга уудаг гэхэд жилд гурван зуун жараад аяга, жилд бараг мянган доллар болдог. Үүнийг дөчин жилээр үржүүлэхэд 40-өөд мянган доллар болно гэсэн байх юм.

Энэ хүний хажууд тавин мянган төгрөгний хадгаламж ч үгүй бидэнд үнэхээр гангадсан санагдаж байлаа, кофе ууж гайхуулах нь. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж баймаар юм даа. "Уужгүй эмийн дотор уужуухан" гэгчээр өчүүхэн орлоготой бид орлогоо нэмж чадахгүй бол гарлагаа хэмнэж сурах хэрэгтэй байдаг аж. Кофе ууж тансаглах нь төгрөгийг бол зүгээр түймэрдэж хаяж байгаатай адил болох юм байна л даа. Эдийн засгийн бодлого ийм жижиг зүйлээс эхтэй байдаг гэнэ. Харин бидний нэрэлхүү зан хувь хүн дээо ч, улс оронд ч маш их  гай болдог. Юм үзсэн хүн шиг байх, том орон шиг амбицлах зэрэг нь цаагуураа маш өндөр төлбөртэй байдаг аж.
Эх сурвалж: Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-03 13:51:19
    1 кг мах 9000. Хүн өдөрт 300 гр буюу 3333 төгрөг баас болгож байна. жилд 1.216 сая, 60 жилд 72 сая төгрөг баас болгож байна. Бүгд цагаан хоолтон болох уу ГЭХ ҮҮ...
    66.181.161.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-03 04:27:09
    сэтгүүлч зөв л өнцгөөс харж бичсэн байна. Үүнд нэг их дургүйцээд байх зүйл алга. Зүгээр л Монголд кофе уух нь их өндөр зардалтай гэсэн бна
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • ХӨХ 2019-04-03 02:41:12
    УУЖ БОЛНО ХААЯА ЗҮГЭЭР МОНГОЛД БОЛ САЙН БАЙХУУ ҮНЭ ИХТЭЙ НИЛ УСААР ДҮҮРСЭН АЯГА ТОМ ЧАНАР МУУ Ш ТЭЭ МӨНГӨНИЙ ГАРЦ Л ДАА ГЭРТЭЭ БОЛ ЗҮГЭЭР
    122.201.31.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Сарантуяа 2019-04-03 01:38:38
    Кофе уух олон ач тустай, нэг муу талтай, тэр нь биеэс кальци гадагшлуулдаг
    64.119.19.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Өө заза  2019-04-03 00:13:10
    Хүн амьдрахын тулд идэх үү Идэхийн тулд амьдрах уу
    66.181.161.120
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-02 11:04:51
    өглөө эрт аяга сүү нэг боорцог идчих хоолны газар монголд байна уу? тэгж ярих вм бол харин их тансаг хүмүүс бид.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • боорцог 2019-04-02 10:50:51
    төрөл бүрийн сүүтэй цай, боорцогны цэг нээгээч.
    103.29.144.43
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-04-02 07:52:04
    Юмыг дандаа муулж, харлуулдаг зангаа болих хэрэгтэй
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Сар 2019-04-02 07:04:19
    Уух уухгүй асуудал ч яахав. Монгол мэтийн дөнгөж энэ соёлд суралцаж бгаа оронд орж ирж бгаа бүтээгдэхүүн нь маш хуурамч хугацаа дууссан, генийн өөрчилөлттэй шүү...
    150.129.140.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэтгүүлчийн зөвөө. 2019-04-02 05:41:22
    Гэхдээ Монголд кофе шоп арай л үнэтэй,Цолингийн дундажтай харьцуулж үзэх хэрэгтэй,
    66.181.188.119
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-04-02 05:18:20
    Уух нь ууж дургүй нь болино лбиз. Заавал ингэж бичих ямар хэрэг байНА. МӨНГӨӨ ГАМНААД БАЙГАА ХҮН ӨӨРӨӨ Л УУХАА БОЛЬ Л ДОО
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-02 04:54:07
    Энэ бичсэн зүйл надад ер таалагдахгүй байна. Хүн өөрийн хүссэн зүйлээ ууж идэхэд хүртэл хүнд элдэв нэгээрээ хэлүүлэх шаардлагагүй л байх.
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах
    • aaha 2019-04-02 05:03:42
      chamd taalagdah albagui. gehdee bodit baidliig bichsen bn.
      202.131.254.206
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-02 04:36:52
    Сэтгүүлчийн зөвөө. Кофе уух бол зарим оркуудын хувьд хэлбэр юм ш дээ. Хүүхдэдээ олигтой идэх юм аваад өгчиж чадахгүй бай кофедож дүр эсгэдэг оркууд зөндөө байг...
    103.229.121.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-04-02 04:27:01
    ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ! ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТАЛ НЬ КОФЕ УУЖ БАЙНА ! ОРК СЭТГҮҮЛЧ ЭНЭ УЛСЫГ УРАГШ НЬ БИШ, ХОЙШ НЬ ХХ ЗУУН РУУ ТАТАХ ГЭЖ ЗҮТГЭЭД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ !!!
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
    • кофечин 2019-04-02 05:14:18
      кофег хаана хэн тариалж, хэн хаана боловсруулж бүтээгдэхүүн хийдэг вэ? тэр хүмүүст маш ашигтай бизнес гэдэг өнцгөөс харвал, гэтэл бид илүү ашиг тустай ундааг
      192.82.65.42
      Мэдэгдсэн Хариулах