100 гаруй тонн хаягдлыг цэвэрлүүлэв
 Иргэдээс утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгахад Жаргалант сумын Цамбагарав багт эзэн холбогдогч нь өөрийн худалдан авсан хашаандаа өнгөрсөн оны 12 дугаар сард ихээхэн хэмжээний мал нядлан, малын толгой гэдэс дотор, сэвс, цусыг ил задгай хаяж, хөрсийг бохирдуулсан байжээ.

Иймд уг зөрчлийг нэг хоногийн дотор бүрэн арилгуулж нийт 100 гаруй тн хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн, Жаргалант сумын мал эмнэлгийн албаар хөрсөнд халдваргүйтгэл хийлгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэв.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-02 03:00:28
    иргэн хэлээгуй бол яах байсан юм болоо тарьсан хогийг нь ачуулж энэ чинь тийм том ажил уу хийлгэх естой хийх естой л ажил биз дээ сансарт ниссэн юм шиг л загнах...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах