Цочир хүйтэрнэ
Өнөөдөр өдөртөө дулаахан байх боловч, маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, цочир хүйтрэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, говь, талын нутаг болон Туул голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 9 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс  мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.