Санхүүгийн зах зээлийг нэг талаас санхүүжилт шаардлагатай байгаа, нөгөө талаас мөнгөө өсгөх гэж буй хүмүүсийн уулзаж буй талбар гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл илүүдэлтэй байгаа мөнгөн хөрөнгийг дутагдалтай байгаа талруу шилжүүлэх процессийн сонгодог хувилбар бол банкны зах зээл бус хөрөнгийн зах зээл гэдгийг өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн системээс харж болно.

1970-аад онд хөгжиж байгаа орнуудын санхүүгийн нөөцийн ихэнх хэсэг банкны зээлээр хэрэгжиж байсан бол өрийн хямралын дараа 1980-аад оны эхээс санхүүгийн нөөцийн харьцаанд эрс өөрчлөлт орж, үнэт цаасны роль өсөх болов.
Хөгжингүй орнуудын хөрөнгийн зах зээл, банкны зах зээлийн харьцаа ижил түвшинд байдаг бөгөөд аль нэг нь давамгайлах зэргээр тухайн орны санхүүгийн зах зээлийг эрүүл зохистой хэлбэрээр хөгжүүлдэг байна. АНУ, Их Британи, Канад, Австрали, Хонг Конг зэрэг хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээл нь банкны зах зээлээсээ санхүүгийн хувьд эзлэх байр сууриараа том бөгөөд санхүүгийн зах зээл нь үнэт цаасны зах зээл дээрээ тулгуурласан байгаа юм. Гэвч манай оронд 3%х95% харьцаатай байгаа нь Монгол Улсын хувьд эдийн засгийн гол түлхүүр нь банкны салбарт байгаагаараа эрсдэлтэй нөхцөлд орсон гэж үзэж болно.

АНУ-ын насанд хүрэгчдийн 50 хувь нь ямарваа нэгэн компанийн хувьцааг эзэмшдэг байна. Харин Монголд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эс тооцвол нийт хүн амын 12 хувь нь хувьцаа эзэмшигч. Санхүүгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэх гарц нь хөрөнгийн зах зээл. Энэ зах зээл үйлчлүүлэгчтэй байх нь иргэдийн мэдлэг, боловсролоос ихээхэн хамаардаг байна. Мөнгө өөрөө өсөж, хөрөнгө аяндаа ургадаг "хүлэмж" бол хувьцааны зах зээл юм. Ирээдүйд бий болох баялгийг урьдчилан хуваах, мөн бэлэн мөнгөө баялаг болгон арвижуулах нь тус зах зээлийн давуу тал.

Харин манай оронд хөрөнгийн зах зээлийн хөгжил одооноос эрчээ авах боломж бүрдээд байгаа юм. Энэхүү боломж нь иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулснаар тэдний оролцоон дээр тулгуурласан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх явдал юм.

Та бүхэнд хөгжингүй орнуудын банкны зээлийн хүү болон хадгаламжийн хүүний талаар мэдээллийг орууллаа.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ямар муухай юм бэ 2019-04-02 02:33:40
    Хаан банк хугацаатай хадгаламжийн хүүгээ 14% болгосон байна лээ.
    202.126.89.223
    Мэдэгдсэн Хариулах