Шөнө дунд босч морь харах нь зүрх судасны эмгэгт хүргэдэг
Шөнө дунд босч морь харах нь олон асуудал дагуулдаг аж. Хамгийн наад захын жишээ гэхэд л нойргүйдэлд хүргэдэг гэнэ.

Шөнө унтах үед хүний бие махбод бүрэн амрах ёстой. Ид нойрсох учиртай энэ цагуудад цусны урсгал удааширдаг юм. Ийм шалтгаанаар зүрхний цохилт ч бас удааширдаг. Бие организм ийм төлөвт шилжсэн үе буюу шөнө дунд босох нь зүрхний цохилтыг хурдасгаж, цусны урсгалыг нэмэгдүүлж, тархийг сэргээж, биеийг идэвхитэй болдгодог байна. Японы эрдэмтэд энэ талаар судалгаа хийснээ саяхан тайлагнажээ. Японы Сендай хотын эмнэлгийн эмч Сатоси Конно "Шөнө дөлөөр байнга босч, бие засдаг хүмүүсийн хувьд бие махбод дахь давсны хэмжээ ихэссэн гэсэн үг. Тиймээс эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Шөнө дөлөөр босч биеэ хөнгөлөх нь даралт ихсэх аюулыг 40 хувиар нэмэгдүүлдэг эрсдэлтэй. Ингэснээр зөвхөн зүрх судасны эмгэг төдийгүй даралт ихэсгэх гол хүчин зүйл болдгийг судалгаагаар тогтоолоо" хэмээн ярьж байна.

Дашрамд тодотгоход ДЭМБ нас барах эрсдлийн нэгдүгээрт зүрх судасны өвчнийг жагсаасан байдаг.

Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2019-04-01 09:14:34
    Сексийн дараа ?
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах