Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэнэ
 Энэ сарын 1-нээс 4 дүгээр сарын 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Энэ сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай байна.
Баруун аймгуудын нутгаар: 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5, 6-нд бага зэрэг хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөндөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 6, 7-нд бага зэрэг хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 6-нд бага зэрэг хүйтэрнэ.
 
Эх сурвалж: ЦУОШГ
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-01 07:55:43
    улс төрчид буруутай. амиа бодож ууланд очиж өөртөө л эд хөрөнгө гуйгаад. уул усны эзэд буруу харлаа.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах