Ойн сангийн харуул ор сураггүй алга болжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуулаар ажилладаг, 57 настай А өнгөрсөн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 28-нд сураггүй алга болсон байна.

Тодруулбал, тус сумын төвөөс зүүн зүгт 28 км-т орших Тарни багийн Шар шургаагт гэдэг газарт ойн сангийн харуулаар ажилладаг байсан тус сумын харьяат, 57 настай эрэгтэй иргэн А ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр тавьсан байна.

Үүний дагуу тэд хамтран Мандал сум дахь Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс, ар гэрийнхэн гээд нийт 23 хүн, гурван автомашинтайгаар өчигдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байгаа ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-02 08:33:28
    Ойн хамгаалагч биш Ойн сангийн харуул гэдэг албан тушаал биш үү?
  • !!! 2019-04-01 09:13:56
    Ийшш бичиж байгааг нь яая даа чамайг Ой хамгаалагч гэж биччихэж болдоггүй юм байх даа