ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болов
Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө.

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав.

ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ.

Ө.Өлзийбаатар эмч Эрүүл мэндийн салбарт 23 жил тасралтгүй ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр, зүтгэж ирсэн, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, эвсэг, нийтэч зангаараа түмэн олондоо хүндлэгдсэн, аливаа шинэ зүйлийг сурч мэдэхийн төлөө өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн дайчлан, мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засаг үнэлж 2007 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2015 онд “Алтан гадас одон”-оор шагнагдаж байжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайнаа 2019-04-24 07:03:54
    emnlgiin darga ni buun shouchin, emch nar ni shouchin,,yun shagnald durtai yumdee,,,urd ajilaa oligtoi xiildeee,shougaa boliocheeeeeee xetrleeeeeee
  • Зочин 2019-04-02 02:16:00
    Баяр хүргэе. Харин ямар муухай авгайгаас шагналаа аваа вээ.....