21 жил чимээгүй явсан Б.Булган хохирогч уу эсвэл гэрч, хамжигч уу
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг гэрт нь хэрцгийгээр хөнөөснөөс хойш 21 жил өнгөрчээ.

Олон жил илрээгүй, алуурчин нь захиалагч нь олдоогүй энэ хэргийн учир зангилаа одоо л тайлагдаж магадгүй болоод байна.

Учир нь талийгаачийн амийг хохироосон хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэгт унагааж хүчээр ял үүрүүлсэн гэх ноцтой бичлэг нийгэмд дуулиан шуугиан тариад байна.

Тэднийг эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийн албан тушаалтнуудыг ч цагдан хорьсон байв. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүнэ гэдэг бол гэмт хэрэг юм.

Тиймээс хууль бусаар эрүүдэн шүүгдэж ял үүрч, улмаар ялаа эдэлж байгаа тэднийг хилс хэрэгт гэм зэмгүй буруутгагдсан хэмээн үзэж, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ялтнуудын ар гэрийнхнээс уучлалт гуйж, суллана гэдгээ ч мэдэгдсэн юм. Хэрвээ энэ үнэн бол гэм зэмгүй хоёр иргэний өмнө төр том нүгэл үлдсэн. Гэмээ цайруулсан ч тэдний өмнө төр, төрийн алба хаагч, хууль сахиулагчид төлж барахгүй өртэй, уучилж барамгүй нүгэл үйлдсэндээ гэмших ёстой. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгэм хаана байна.

Яагаад хүн алаагүй хүмүүсийг алсан мэтээр хэрэг хүлээлгэв гэдэг нь их асуудалтай эргэлзээтэй юм. Энэ хэргийн захиалагч хэн байв. Ямар хүмүүс хэргийг үйлдчихээд хэн нэгэн гэм зэмгүй хоёр хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хохироов. Хууль хяналтын байгууллагынханд энэ хэргийг эцэслэн шийдэж шийдвэрлэхийг яаравчилсан болохоос үнэн мөнийг олох талаар огт бодоогүй юм.

УЕПГ-аас “Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай адилхан байсан” гэж улайм цайм худлаа хэлж байв.

21 жил загас мэт дуугүй явсан Б.Булган тэгвэл яг хэн болох вэ. Анхандаа хохирогч болж явсан хүн дунд үедээ гэрч болов. Харин сүүлдээ хэргийн хамжигч болж, эрүүгийн хэрэгтэн болсон.

Уг нь яах аргагүй хэргийн гол гэрч болох С.Зоригтой зургаан жил хамтран амьдарсан Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй вэ. Гэрчийн мэдүүлэггүйгээр хэрэг шийдвэрлэсэн тохиолдол Монголд анх удаа гарсан.

18 жилийн турш таван засаг дамжсан энэ хэргийг шийдэгдсэн гэж үзвэл шударга бус болно. Магадгүй “Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй биш бололтой.

Захиалагчийг зарлаагүй байж, хэрэг хийсэн хүмүүсийг олж ялласан нь эцэстээ худлаа жүжиг болж хувирав.

Хэргийн гол гэрч байгаад сүүлдээ хамжигч болсон Б.Булган өдийг хүртэл чимээгүй байсаар. Түүнийг  жил тойрон хорьж, улсын баатар Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй зүйл энэ хэргийн гол зангилаа ч байж мэднэ.

Үнэндээ бол Б.Булган л бүгдийг мэднэ.  Б.Булганыг хоригдож байх явцад нэр бүхий УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр батлан даалтаар суллагдсаныхаа дараагаар төрийн ордноор ороод гарчээ. Тухайн үед Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтийн төлөө та нарыг бүгдийг чинь ална, Одоо Бат-Үүлийг ална” гэсэн хэмээн мэдүүлж байснаас өөр юу ч хэлээгүй гэдэг.

Хуулийн байгууллагад, тэр дундаа тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа Б.Булган юу бодож байгаа бол. Өнгөрсөн жилийн яг өдийд Тагнуулын ерөнхий газарт өмгөөлөгчийнхөө хамтаар мэдүүлэг өгч гарч ирсэн тэрбээр “Хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан. Бусад зүйлийг манай өмгөөлөгчөөс асуу” гээд сэтгүүлчдийг халдаагаагүй юм.

Учир битүүлэг, ээдрээ төвөгтэй, эргэлзээ зангилаатай энэ хэрэгт цор ганц гэрч бол яах аргагүй Б.Булган юм. 

Гэвч хэдхэн хоногийн өмнө экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийхдээ “С.Зоригийг алсан хүнийг нэг л хүн харсан. Тэр нь С.Зориг агсан өөрөө” гэж доромжилж даапаалсан агуулгатай зүйл хэлсэн нь олны дургүйг их хүргэсэн. Түүний энэ үг юу өгүүлнэ вэ. Юутай ч С.Зоригийн гэх хэрэг дахин задарч эхэллээ. Цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ. 
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Туул 2019-04-04 09:57:35
    Одоо энэ сэдвээр улс төржиж Нямдорж мэтийнхэнд ашиглуулахаа больцгооё. Таны хайртай хүнийг нүдэн дээр чинь алчихвал та Булган шиг явж чадахуу. Үгүй биз дээ.
    103.212.117.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-02 21:24:42
    Булган хүн хамжиж алсан алуурчин
    91.141.3.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-02 12:04:57
    Тэр үёд Цагдаагийн дарга байсан Мөрөн цаг нь болохоор хэлнэ гэж дараагийн Их хуралд гишүүн болж байсан. Одоо хэлүүлээч.
    64.119.24.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-02 09:27:05
    Муу лаларын авгаййй
    202.126.89.243
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2019-04-02 07:25:02
    БУЛГАН ХАМСААТАН ШҮҮ. ЭНЭ ХҮҮХЭН ЯАЖ ЧИМЭЭГҮЙ НОЙРТОЙ УНТАЖ ЧАДАЖ БАЙНА.
    124.158.95.138
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2019-04-02 05:30:23
    Bulgan hamjigch yah argagyu hamjigch
    202.9.45.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Bulgan bol aluurchin 2019-04-02 01:06:58
    Olon er solison Bulgan umnu ni bas hun alchaad hergees multarch chadsan, Zorigiin hergees odoo multarch chadahguiee. Bulganiig eruuden shuuj hergiig ni huleelge...
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-02 00:56:34
    элбэгдорж уг гуйвууллаа гээд байх юм байхгуй чи зоригийг алсан хунийг харсан ганц хун нь зориг гэж хэлсэн одоо болохоор тэнгэрийн орноос гэх шиг худлаа хуцаад х...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-01 17:04:37
    Булган:"хэн ч бишээ" гэж хэлэхийн тулд л амьд байгаа юм биш бол бүх үнэнээ хэлэх цаг нь болжээ?! Магадгүй Булган хамжигч?!...
    64.119.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • bayrmaa 2019-04-01 15:28:25
    elbeg dorj uuruu oroltson ym bish u nym dorj guaig zorigiin aluurchdaar baharhaj bna gej helsen shu de elbeg dorj baij suuj chadahgvi sandarch bna daa huurhii...
    66.181.161.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-01 15:13:20
    Eme em hezee ch ehner ni baigaagui,Zorigoos olon egch dagavar huuhedtei bas orost ouytan b.gaad hoogdoj ireed b.san" hogiin"hochtoi tanhai hogshin avgai b.sa...
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • G 2019-04-01 12:00:42
    Элбэгдорж Батуул энэ бузар гичий 3 алсан
    122.201.31.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Ñoño  2019-04-01 10:37:42
    Aluurchin ni Elbegdorj um shig bna, harsan hun ni Zorig geed hajuud ni baisan hun shig yarisan
    69.65.31.108
    Мэдэгдсэн Хариулах
  • эмээ 2019-04-01 10:22:15
    Алуурчинд хаалгаа тайлж өгсөн хүн Булган хайртай хүнийг нь алж байхад дэргэд нь байсан хүн Булган ийм байхад Булган нь гэрч, хамжигч л байгаа биз дээ.
    64.119.23.221
    Мэдэгдсэн Хариулах
  • hairan hynee herzgiigeer alyylsand ynehe 2019-04-01 09:00:39
    Bylgan jinhene zorig gargan ta ene heregiin yneniig egyyleh ni chyhal!olon jil eertei chini holbootoi hereg siidberlej chadahgyi bna!tand ch gesen tam bis uu?Ho...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-01 08:40:15
    Эрүүдэн шүүгдэж хэрэг хүлэллгэсэн гэх 3 хүнийг Булган алуурчид биш гэж хэлсэн гэсэн тэгвэл хэн гэдгийг мэдэж байна гэсэн үг үү?
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-01 06:17:42
    Энэ хүн бүх зүйлийг мэдэж байгаа. Үнэнээ хэлээд алуурчдыг нь эсвэл алуурчныг нь хэлээд өг дөө
    64.119.19.69
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-01 05:43:59
    Эбэ, Батүүл 2 энэ сэдэв яригдах болгонд сандраад л чичрээд , мэдэгдэл хийгээд эхэлдэг юм,,,,Энэ 2-оос гарахгүй байх аа, ард түмэн олон жил ярьлаа,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2019-04-01 08:41:55
      ЦахЭ-ийн захиалгаар хүн алаад баатар болсон хүн бол Ээгийн хүү саарал авилгач газрын наймаачин шүү дээ. Монголчуудаа ой санамжаа нэг сэргээ дээ
      182.160.38.204
      Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-04-01 04:37:16
    ene ooroo oroltsoogui um bol uneniig helchihed bolmoor l um.
    202.21.108.129
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-01 04:20:48
    зориг зайлуул харж чадсан ч юмуу угуй ч юмуу эхний хутгалалтаар ухсэн ч юмуу элбэгдорж яаж тэгж хэлж чадаж бна аа ухсэний хохь амьдын зол гэдэг л энэ байх
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-01 04:12:38
    Тухайн үеийг эргэн санахад түүний эхний хэлсэн үгс 24 цагийн дотор мэдүүлэг нь гуйвж эхэлсэн гэж байсан. Урьдаас бэлдэж хэлсэн үг нь үнэнд гүйцэгдэж байсан биз...
    203.91.115.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-01 03:38:04
    Одоо Булган бүх үнэнийг дэлгээд өөрөө үлдэж байгаа амьдралаа амар амгалан өнгөрөөх чин зориг гаргах хэрэгтэй
    103.194.176.115
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2019-04-01 08:43:40
      Энэ хүн юу бичиж байгаа мэдэж байгаа болов уу?? Сэрээрээ ээээээ
      182.160.38.204
      Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2019-04-01 03:06:58
    Ene avgai odoo uneniig ni heleed ene hergiig neg tiish ni bolgomoor. 21-n jil gedeg chini ih hugatsaa.
    103.212.116.27
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-04-01 03:02:29
    Сенсацийг сенсацаар гэгчээр одоо бүгдээрээ ЖДҮ, 60 Тэрбумаа мартаад амар сайхандаа жаргацгаая.
    66.181.187.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ??!!! 2019-04-01 02:48:49
    Elbegee durak zugeer ch tegej heleegui ni oilgomjtoi zaanaa olon olon hardlaga daguulsan UG l dee !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах