Ж.Мэндбаяр: “Байдаг л нэг” нөхцөл байдал, дэгийн бичлэгийн сургаар дарга нар муужраад, бахираад байгаа
Өнгөрсөн долоо хоногт С.Зориг амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн ял авсан  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял хүлээлгэсэн гэх бичлэг дуулиан дэгдээлээ. Нийгэмд энэ асуудлаар янз бүрийн байр суурь илэрхийлэх хүмүүс байна.

Тухайлбал “Глоб кредит” ХЗХ-г үүсгэн байгуулсан Ж.Мэндбаяр дээрхтэй холбоотой өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлээ. Тэрбээр "Их сонин шүү. Өнөөдрийн эрхэм гишүүдийн муурч унаад байгаагаас дор нөхцөл байдалд би яг 365 хоног хоригдсон байна лээ. Зургаар үзүүлээд байгаагаас үсрээд өргөөшөө 0.5м илүү зайнд 13-уулаа амьдарч байлаа юун агаар. 00-той боловч ус өглөөдөө 1 удаа хэдэн минут ирнэ. Бусад цагт өмдөндөө яалтай биш 13-уулаа пялайлгана гээд төсөөл дөө юун хувин бээз. Мэдээж таг байхгүй. Юун цонх, юун агааржуулагч. Тэр жижиг өрөө мөнхийн арц уугиулаастай битүү арцны утаа. Мэдээж уушиг няад. Унтахдаа яаж ч шопроотлоод 4 хүн илүү гарч үүдний хаалганы дэргэд бетон шалан дээр хөндлөнгөөрөө шопротлоод бас 1 илүү гарч 00 дээр суугаараараа унтана. 2-3 цаг тутамд доод 3 нөхөр ээлжээр 00-дож хононо. Хуучнаас нь нэг явахад доод 3-аас 1 нь дээшилж шинэ хүн доор 00-доно. Хоол аягалаад босгоны дээрх нүхээр шургуулж өгнө байгаа нүх нь тэр. Дээр нэг алгын чинээ лака /нүх/ байна. Хянагч нар онгойлгож нэг харчихаад буцаагаад хаачихна. За за та нарч мэднэ дээ нөгөө - ...болор цомд шаачмаар хэл ам нь хөгжцөн хөгшин банди уу гэдэг өрөө л дөө. Хана нь бетондоод модон нийвий тавьж байгаад татчихаар нэг хурц хурц үзүүртэй арзайгаад үлддэг дээ тийм ханатай бор саарал өнгийн. За тэгээд тэр шанаа манаа, галуу малуун цуваа муваа мөрдөнд ч, шоронд ч ердийн л үзэгдэл шд. Тэр бүү хэл армид ч энгийн л нэг дэг байсан. Нээх гайхаад, муураад, шоконд ороод байх юм ерөөсөө биш шд. Жинхэнэ дэг ярьвал үхчих юм байна л даа амьсгаанууд чинь. Шээс баасаа нэг удаа цацуулах бүү хэл өдөрт 3 удаа баас шээснийхээ хажууд суугаад хоолоо идээл амьдарна шд. Энүүхнийг хүний эрхийн ийм сүртэй зөрчил гэж хэн мэдлээ цус тийм л байх ёстой гэж ойлгуулаад өөрсдөө бараг тэгж ойлгоод төлөвшцөн байсым биш үү??? Байнгын хяналтын борьхоор явж л байдаг, том том борьхоорууд дарга нар, гишүүд хүртэл шалгаж байгаа нь энэ гээл нүүр амаа дарсан баахан улсууд корьдоороор ярвайгаал яваал өнгөрдөг байсан шд үхсэнээ хийж явдаг байсын??? Хүний эрхийн комиссынхон үнэн л хэлж байна лээ. Хүний эрхийн зөрчил өнөөдөр гэнэт гарч ирээд амьтан мууруулаад байгаам биш. Тийм л байсан. Харин 461 шинэ байранд ороод цэцэрлэг болсын биш үү? С нарынхаас долоон дор нөхцөлд 365 хоносон хүний үг шүү энэ. Хулгайчыг хулгайчаар нь дарамтлуулах асуудал ч нээх сонин биш. Тэр А мэтийн нохой бол язагнаж л байдаг шд. Өрөө хэсдэг нь ч байна, өрөөндөө хүлээж авдаг нь ч бас байна. Хавирга хугарсан сураг сонсогдлоо. Ямар их тарчилсаныг нь би мэдэрч байна. Ямар ч аргагүй нарсанд хавирга хугарах бүү хэл яаж ч аргалж болох наранд хадаасаар өндөгөө цоолчиход ямар их өвддөг билээ. "Байдаг л нэг" нөхцөл байдал, дэгийн бичлэг, "ганц хавирга"-ны сургаар тэр том дарга нар муужраад, бахираад байгаа бол сэжигтэн жирэмсэн эмэгтэйг тэр нүхэндээ дутуу төрүүлсэнээс өгсүүлээд ховлы доо дарга нарт шоокноосоо гарангуут нь!!!" гэсэн байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-02 21:33:03
    Хийсэн хэрэггүй хүн ..та нар шиг хулгайчууд биш 2 өөр юм яриад байдаг тэнэг юм уу зүгээр байж байгаад хүн шоронд орох 2 ялгаатай
    91.141.3.35
    Мэдэгдсэн Хариулах
  • гөлөг 2019-04-01 14:51:31
    Хав БЯМБАДОРЖОО ЧИ бүх юм ОК гэж хуцдаг билүү чи ороод нэг хоноод ирээд хуцаач төсөвийн мөнгөөр гахай болоо биздээ
    202.9.43.65
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-04-01 12:12:12
    Муу эр дайнд хөөрнө гэдэг энэ дээ. Гөө мөн худал ярьж байна даа. 0,5 м гэдэг чинь 50 см мөн үү 50 см д 13 хүн багтах уу
    64.119.21.228
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-04-01 09:10:28
    zuw zugeer humuus bish bhaa uchirtai bolod l holbogdoo biz
    122.201.21.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2019-04-01 09:01:16
    хэрэг хийж болноо түүндээ тохирсон ял эдлэх нь ч зүйн хэрэг гэхдээ энэ хугацаандаа хүний наад захын шаардлага хангасан газар амьдрах нь бас хүнд олгогдсон эрх
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-01 08:24:37
    Ганцад бакаалын дуу, орь дуу тасардаггүй л байсан юм даа, 1990-ээд оны сүүлээр л лав ...
    64.119.17.201
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-01 08:12:23
    Цэрэгт яаж дэглэдэг байлаа, шоронд бүр илүү биз. Хамгийн гол нь гэмгүй хүмүүсийг гэмтэн болгох үйл явц байж болохгүй. Таслан зогсоох ёстой.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-01 04:34:36
    Гэмт хэрэгтэнгүүдэд бол байдаг л зүйл юм байна. Гэмт хэрэг хийгээгүй хилсээр ял шийтгүүлсэн хүмүүст аймаар зүйл байхгүй юу???
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭН ХЭЛЖЭЭ 2019-04-01 04:27:29
    Аймаар байдаг тэрэндээ дасчихсан байдаг юм гэсэн
    103.212.119.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Хххххх 2019-04-01 03:23:16
    Гэмт хэрэгтэн сдакуудыг яаж ч яргалсан яахав. Гэмгүй хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэж яриад байхад энэ хүүрнүүд юу солиороод байнаа.
    66.181.161.45
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2019-04-01 03:51:38
      Харин тиймээ, Гэмгүй хүмүүст хэрэг тулгаж, эрүүдэн шүүж, хэрэг тулгаж, жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг нь чөлөөлсөн шүү дээ
      202.9.43.72
      Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2019-04-01 02:45:53
    хэвийн юм шиг болтлоо хэвшсэн дэглэлт шүү дээ. Юундаа анх удаа ийм юм гарч ирсэн юм шиг сүржигнээд байгаа юм бол. Аль соц үеийн л уламжлагдсан яргалал шдээ
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-01 02:22:42
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-01 02:09:41
    Энэ хүн харваас эрүүгийн элемент байна л даа! Харин хэлээд байгаа нь үнэн бол прокурорын хяналт маш муу байдаг юм байна!!!
    64.119.21.137
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ & БАТ 2019-04-01 08:51:27
      үнэн шүү ! ! !
      66.181.160.96
      Мэдэгдсэн Хариулах