Нотариатын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Та Монгол Улсын иргэн мөн үү. Мөн бол нотол. Нотлохын тулд өөрийгөө мөн гэсэн иргэний үнэмлэхээ нотариатаар батлуул. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явц.  Иргэний үнэмлэхээ миний иргэний үнэмлэх мөн хэмээн нотариатын хаалгыг сахидаг улс манайхаас өөр хэд байдаг вэ? Ямар ч олон улсын шаардлага стандарт хангахгүй байшин болгоны буланд байрлах татаасны газар борооны дараах мөөг шиг л олширч байна.

Ажилд орох, зээл авах, төрийн үйлчилгээнд хамрагдах гээд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх бүрд нотлох шаардлагатай болдог.  Нотлохын тулд нотариатад тодорхой хэмжээний мөнгө төлж өөрийн бичиг баримтаа хүчин төгөлдөр гэх тамга даруулж авна. Тэгвэл өнгөрсөн сард Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ирэх хаврын чуулганаар энэ хуульд өөрчлөлт оруулах нь.

УИХ Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд

- Нотариатын үйл ажиллагаа эрхлэгч нь хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх, улмаар хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх;

- Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс төрийн гэрчлэх чиг үүргийг гүйцэтгэдэг, үйлчилгээний хөлс, зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлдэг, нотариатч өөрөө үйлчилгээний хөлс зардлаа тогтоох боломжгүй байдаг тул нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртөг ногдох бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан зохицуулалтаас хасаж, нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх;

- Нотариатын тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ алба хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх;

- Нотариатчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томъёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг зохицуулалтуудыг шинээр тусгажээ.
П.АНИР
Оллооо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2019-04-01 12:05:56
    НОТАРИАТЫН ҮНДСЭН АЖИЛ ӨВ ЗАЛГАМЛАЛЫГ ГЭРЧЛЭХ ДЭЭ ,?? ТҮҮНЭЭС ТҮШМЭДҮҮДИЙН ҮГЭЭР,ШҮҮХЭЭС ШААРДСАНААР БАРИМТ БИЧИГ ГЭРЧИЛЖ ТЭДНИЙ АРЬСЫГ ХАМГААЛДАГ ХҮН БИШ ?...
    202.9.42.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-01 11:38:09
    Өвлөх эрхийг нотариатаар батлуулахад үнийн дүнгийн 1%-ийг хураамж гэж аваад /маш өндөр хураамж/ байгаа нь ТАТВАР биш үү? Татварын хуулийн хаагуур яваад байна!!...
    64.119.26.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-01 10:14:45
    Хүүхэд нь эцэг эхээсээ хөрөнгө өвлөх эрхийг нотариатаар батлуулахад үнийн дүнгийн 1%-ийг төлдөг. Хамгийн хачирхалтай нь энэ мөнгө улсад биш нотариатчид очдог....
    64.119.24.166
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-01 03:50:40
    НОТАРИАТЧ/гэрч/ ХҮН ХУУЛЬД ЗААСНААР ҮЙЛЧИГЭЭ ЭРХЭЛЖ ИРСЭНИЙГ ДАРГА ТҮШМЭЛҮҮД МАРТАЖ ЦАХИМЖСАН /тат-ын тайлан ,и/үнэмлэх диплом / МАТЕРИАЛ ГЭРЧЛУУЛЖ АРЬС ХАМ...
    202.9.42.164
    Мэдэгдсэн Хариулах