Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
09:00 цагт  Барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII” зөвлөгөөн  Corporate convention centre-д болно. Холбоо барих утас: 88010867, 80189929

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх зүйт нийгмийн төлөө "Эрх чөлөө" хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж байгаагаа зарлана. Холбогдох утас: 9901-0291

11:00 цагт  Үндэсний мэдээллийн төвд  Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас мэдээлэл хийнэ.

11:00 цагт  Монгол улсын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох АШУҮИС-ийн эмнэлгийн байрыг хүлээж авах ёслолын ажиллагаа болох тул та бүхэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. Ёслолын үйл ажиллагаанд ЭМЯ, БСШУЯ төлөөллүүд болон БЗД-ээс сонгогдсон УИХ-н гишүүд, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл, Жайкагийн хүндэт төлөөлөгчид, АШУҮИС-ийн удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчид оролцоно.
Хаана: Ботаник АШУҮИС-ийн цогцолбор хотхон
Холбоо барих: 80016984

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд  Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албан тараасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-01 01:11:01
    салга цагаан толгой бат уул гэр хорооллынхныг турхирч байхаар мартсан малгайныхаа асуудлыг шийд мартсан ч гэждээ амь зулбан зугтсан ч юм билуу хэн мэдлээ