н.Нэргүй: Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнөөдөр захиалагчийн мөнгийг тараасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад эхнэр хүүхдүүдтэйгээ шатаж нас барсан Отгонбаатар гэх залуугийн гэр бүлээс уучлалт гуйж байгаа мэдэгдсэн. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг мэдээлэл хийх үеэр талийгаач Отгонбаатарын ах Нэргүй хэвлэлийн хуралд байлцсан юм.

Тэрбээр энэ үеэр "Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг хүртэл үздэг. Хэрэг хаагдаад зургаан жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд "Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ" гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан. Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн. Захиалагчийн мөнгийг тараасан гэх асуудлыг сонсож байгаагүй. Би төрсөн дүү Хишгээгийн хамтаар шүүх хуралд оролцож байсан ч нарийн зүйл ярилцаж болохгүй гэсний дагуу ярьж байгаагүй. ХЗДХ-ийн сайд нь хүүхдүүдэд таваас гучин мянган төгрөг тараасан тухай ярьж байна. Би мөнгө төгрөгийн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэг гудамжинд амьдардаг хамар хашааны хүүхдүүд байсан. Т.Чимгээг сайн мэдэхгүй ч, Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн" гэлээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-04-01 04:01:29
    tuilshirch bolohgvi bh oo. nymka erh medel ni dutsandaa ilrvvlehgvi bgaa ch yum bish shvv dee. gvtgegdsen bol nen haramsaltai. vildsen bol yalaa edlehees yahab ...
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл 2019-04-01 02:38:06
    Эд нарыг Зориг агсны хэрэгт холбогдуулах гэж бас айлыг шатааж голомтыг нь самарсан болж байнауу.Тэр айлыг тэгээд тагнуулийхан шатаасан болж байгаа юм уу.Арайч ...
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-30 00:20:47
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-29 11:21:08
    25 тв-н сэтгүүлч Даваа тагнуул дээр очоод бичлэг үзсэн гэж Ц.Нямдорж сайд хэллээ. Бусад сэтгүүлчид нь түүнээс нарийн ширийнийг асуугаачээ
    66.181.181.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongold iim yil yabdakl ene ardchilsan h 2019-03-29 10:49:39
    odoo sorongoos hyrdan syllaach ee!!!emneh syyh prokurooriin hymyysiig bygdiig ni Tagnyyliin ajiltangyyd bysad tysgai albaniihiig baribchilaj sydraga syyheer ory...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах