В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна
УИХ дарга Г.Занданшатар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины УИХ-ын даргад ирүүлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байна гээд үүнд ноён Элчин сайд И.К.Азизовын зүтгэл чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинд чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлан гэдэгт найдаж байна. Түүнчлэн энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ.

Элчин сайд И.К.Азизов хоёр улсын төр, засгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн өндөр, дээд хэмжээний уулзалтууд хийсний дүнд хоёр орны хамтын ажиллагаанд ахиц гарсныг тэмдэглэлээ. Тухайлбал, худалдааны эргэлт өнгөрсөн жилд 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь өнгөрсөн жилд 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм гэв. Тэрбээр, уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ оны долдугаар сарын 01-02-нд Москва хотноо зохион байгуулагдах Парламентаризмыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын хоёр дахь чуулга уулзалтад оролцох урилгыг гардуулан өгөв.
 
Уулзалтын үеэр талууд Халх голын байлдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай, мөн энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр орны парламентын гишүүдийн дунд шатрын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-31 15:29:02
    Женко Путинтэй ярилцаад монголоос орос руу гаргахад авч байгаа ноос ноолуур,арьсан бүт 30-35%-ийн татварыг 0 эсвэл 10 болгочихвол түүхэн гавьяа гэж тооцно.
    66.181.186.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-30 06:18:01
    Putinyg ter ued avch hajan biz turemgiilegch ulstai zaigaa barih heregtei
    83.23.244.164
    Мэдэгдсэн Хариулах
    • дипломат 2019-04-02 06:42:43
      Оросын зэвсэг дэлхийг атгаж, түүнийг нь Путин Шойгу хоёр барьж байхад чи бид хоёр шиг эвэргүй мал чимээгүй байсан нь дээр биш үү
      66.181.161.47
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-03-29 11:45:54
    Монголын шүүх ийм байна шүү дээ. Тодорхой бодит хэргийг шийдэж өгөхгүй янз бүрийн арга саам хийгээд байдаг мөртөө. Ийм аймар юм хийж чадаж л байгаа юм даа.
    66.181.178.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Путя 2019-03-29 10:15:41
    За Путин агаа нь ирээд муу Женко-г авч өгөх юм байна л даа!! Манай хүн ч яахав, "Мэдлээ гүйцэтгэе!" гээд л тип тап ёслоод л үлдэнэ биз!!!
    150.129.142.141
    Мэдэгдсэн Хариулах
    • дипломат 2019-04-02 06:45:06
      Болохгүй нь юу байна, ямар дийлэхээр биш, тиймгүй гэж үү, бид байтугай хөгшин европ, бас америк ч хазаараа татаж эхэлснийг харахгүй байна уу?
      66.181.161.47
      Мэдэгдсэн Хариулах