ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү мэндэлжээ
Энэ сарын 25-нд ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү эсэн мэнд мэндэлжээ. Эмч нарын хэлж буйгаар эмнэлэгт ийм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй гэдгийг хэлэв.

Монголдоо хамгийн томд тооцогдож буй энэ хүү долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын гишүүн болон мэндэлжээ.

Хүүгийн ээж 33 настай Т.Энхтуяа нь хийсвэр хагалгаагаар бус өөрөөрөө төрж, найм дахь хүүхдээ ийнхүү өлгийдөн авсан байна.  Хүүгийн аав П.Энхтайван нь “Хар хорин” захад гутал засвар ажиллуулан ар гэрээ авч явдаг гэлээ.

Хүүгээ төрөхөд тосохоор очсон аавын авч очсон өлгий багадсан тул 8-9 сартай хүүхдийн хэмжээ бүхий хувцас дахин худалдан авсан талаараа хүүгийн эмээ нь сонирхуулан ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • werwer 2019-03-28 22:22:07
    tom bietei baihaaraa zaaval chingis baih estoi umuu malnuud. hun oyun uhaanaaraa chingis boldog um, biein tomooroo bish
  • amar amarhan saihan terjee!!!!bayar hyrg 2019-03-28 10:29:57
    chinges haan terj baigaa yum bolob yy?....hairlaya daa!!!