10 жилийн хугацаанд гал түймэрт 628 хүн амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд 1887 удаагийн ой, хээрийн түймэр, 35044 удаагийн ахуйн гал түймэр гарч, нийт 628 хүн амь насаа алдаж, улс, нийгэмд 391 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Харин сүүлийн таван жилийн хугацаанд 19.955 удаагийн ахуйн гал түймэр гарч, төр аж ахуйн нэгж, иргэдэд 59,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийн улмаас 288 хүн амь насаа алджээ. 

Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, холбогдох талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлагууд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын 800 гаруй хүн оролцох бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ болон орон нутгийн төлөөллүүд илтгэл хэлэлцүүлэх ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.