О.Баасанхүү: Энэ бичлэгийг олон нийтэд жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүх ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг нууцаас гаргасан. Улмаас өчигдөр ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм. Тус хэрэгт буруутнаар яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь Орхон аймгийн иргэд юм.  Иймээс тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүд өчигдөр үзсэн бичлэгийн талаар гишүүд ярьсан. Миний зүгээс багцлаад мэдээлэл өгье. Бичлэгт Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирнэ. Хоёр хоригдлын нэг нь Амгаланбаатар байна. Нөгөө хоёр нь гаднаас эргэлт авна, нөгөө хоёр орон дээр унтана, давуу нөхцөлтэй байна.  Б.Содномдаржааг бол дэглэж байгаа. 00 байхгүй түмпэн шиг юманд бие зассаны дараа Амгаланбаатар тэрийг нь цацчихаж байгаа юм. Үүнээс болоод барилцаж авч байгаа. Шөнийн цаг юм шиг байна лээ. Чимгээг унтаж байхад нь нөгөө нөхөр цээж нүцгэн орж ирээд хэргээ хүлээхийг шаардаад, нэг тамхи татаад гарч байгаа. 30 орчим минутын бичлэг. Товчилсноор гаргасан. Энэ бичлэгийг олон нийтэд жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Шууд бичлэгийг харуулж болохгүй. Хоёр шалтгаан байна. Өндөр настай ээж хүүгээ яаж хоригдож байгааг харах, нөгөө талаас хоригдож байгаа хүнийг шүүх хурал дээр бодитой дүрсээр харуулахыг хориглодог.

ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэж байгаа. Шоронгийн хувцас бол ялтанд байх хувцас. Ялгах хувцас. Урьдчилан хорих төвд энгийн хувцас өмсдөг. Тайлбараар ШШГЕГ ажилтан гэж байсан. Дүрсээр гарч байгаагаар энгийн хувцастай нөхөр Содномдаржааг "хэргээ хүлээ, яасан том гар вэ, хэргээ хүлээ" гэсэн процесс гарсан.  Өчигдрийн үзсэн бичлэгээр эрүүдэн шүүсэн байдал ажиглагдаж байна" гэлээ.

 Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Та бичлэг үзсэн. Яг эрүүдэн шүүсэн гэж үзэж байна уу?

 -Хуулийн байгууллага тогтооно. Эрхээ хасуулсан хүнийг илт сул дорио байдалд оруулж байгаа нь бол эрүүдэн шүүлт мөн.

 -Та өнөө өглөө н.Булгантай уулзсан гэх мэдээлэл байна?

 -Уулзаагүй. Нэг удаа тааралдаж байсан. Харин УИХ-ын гишүүн асан С.Оюун надад талархаж байгаагаа хэлсэн. Булганы хувьд мэдэж байгаа зүйлээ ярих ёстой

 -Энэ бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой юу?

 -Үзүүлэх ёстой. Гэхдээ үзүүлэн байдлаар үзүүлэх хэрэгтэй. Харин хэргийг нотолсон бичлэгийг хаалттай үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-03-30 09:43:14
    Baasanhvv gushvvn zuv hellee.Niited vzvvleh hereggvi
  • иргэн 2019-03-29 10:32:51
    Ард түмэндээ яг үнэн бодитоор нь үзүүлээрэй нэмж хасаж болохгүй шүү, яг үнэнээр нь харуул хэрэгтэй, ард түмэн бас шүүжх хэрэгтэй
  • Zochin 2019-03-29 07:39:29
    Baasanhvv gishvvn shudraga vnen vgtei zaluu
  • За ёстой зөв шүү.нийгмийн сэтгэл зүй хям 2019-03-29 04:47:19
    Зөв шүү.нийгмийн сэтгэл зүй гэж чухал аргумент бий.тооцох л хэрэгтэй
  • Zochin 2019-03-29 04:46:38
    Baasankhuu-d, teneg humuustei bag bolj ami amidralaa ... Shagnald ni ACEM Villa-d amidrah ni uu?
  • Zochin 2019-03-29 02:59:17
    Yun jujig chi ooroo jujig honinii honhoriin baastai batsaan mini. Hunii muud baga durla
  • mongol 2019-03-28 17:18:51
    gishunee demjij baina
    182.160.0.255
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-28 15:54:51
    Yariltslagin uzeed bodogdloo. Hurtsin mashini honi honhort yavj baisan Baas gedeg. Ebigaas daalgavar avsan baih, yaagaad uravchvaa. Novsh ve
  • зочин 2019-03-28 15:25:03
    тэртэй тэргүй бүх зүйл жүжиг болчихоод байхад илүүц байлгүй нэмж жүжиг үзүүлээд. аль эрт хүнд онц хүнд гэмт хэрэгт ял өгчихсөн нь жүжиг боллоо
  • Зочин 2019-03-28 12:53:22
    Юун жүжигчлэн үзүүлэх. Энэ Бааасанхүү юу ярьж байгаагаа өөрөө мэддэг болов уу.
  • иргэн 2019-03-28 12:18:47
    Албан тушаал руу үхэн хатан зүтгэгч хэнд ч бүү итгэ. залуус харьд дүрвэж, хүүхэд, хөгшдийг нулимастай амьдруулж байгаа төрийн томчууд бүгд хамсаатнууд.
  • иргэдэд үзүүлэх хэрэгтэй 2019-03-28 12:02:22
    УИХ ын гишүүд үзэж болж байхад иргэдэд үзүүлэхэд болохгүй зүйл байх ёсгүзй
  • 123546 2019-03-28 11:47:04
    энэ нөхөр чинь байдаг л нэг бичлэн байна гээд байгаагүй билүү одоо юу болоов
  • zochin 2019-03-28 08:27:21
    ene balaig ali neg durd togluulah heregtei jujiglehguigeer baigaa baidlaaraa yag taarna alia salbadain dur yumuu Amgalanbaatart
  • бат 2019-03-28 07:53:29
    энэ яах гэж балайрч гүйгээд бна. тэр улс хохирч байхад энэ яаж байлаа. одоо нэг их анхаарсан хүн болж хэргийг бүдэгрүүлэх, тоглоом болгох, зугаа болгоно гэнэ. э...
  • иргэн 2019-03-28 06:59:45
    Наад Баастай хүү яагаад ард түмнийг доромжлоод байгаа юм бол зул бөхөх болхоор бадамладаг гэдэг шиг улс төрөөс зайлах цаг нь ирж байгаа юм байна даа
  • зочин 2019-03-28 06:53:25
    ард олныг битгии доромжилоод бай узуулэх хэрэгтэй олон тумэн чамаас зуу хувь илуу ухаантай .
  • зочин 2019-03-28 06:00:49
    баасанхуу чи нэг рольд нь тогловол таарна мэдрэл муутай юм чинь амгаланбаатарын дур нь арай дехем болов уу ер нь уе уеийн уих д заавал нэгээс хоер шезо байх юм
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах