ХЭҮК:Эрүүдэн шүүлт явагдаад байгаа талаар хуулийн байгууллагуудад зөвлөмж шаардлага хүргүүлж байсан ч хариу өгөөгүй
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг, эрүүл мэнд, амь насыг хамгаалах ХЭҮК-той. Эрх нь зөрчигдөж, эрүү шүүлтэнд орж байгаа хэн ч болов энэ байгууллагад хандах эрхтэй юм. Ойрын өдрүүдэд эрүү шүүлтийн талаар их ярьж байна.

Тэгвэл өнөөдөр ХЭҮК-оос С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан ялтнуудыг эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Мөн өчигдөр орой тэднийхээс мэдэгдэл гаргасан байсан юм.

Тус комиссын дарга Ж.Бямбадорж “Өнөөдрийн хэвлэлийн хурлын сэдэв эрүү шүүлттэй холбоотой асуудал юм. 2015 оны наймдугаар сард тэр хүмүүс гомдол ирүүлж байсан. Бид маш олон бичиг зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлсэн. Харамсалтай нь нууцын зэрэглэлд байгаа. Эрүүдэн шүүгээд байна, эргэлт оруулахгүй байна. Эрүүл мэнд нь муу байна гэж тухайн үеийн Ерөнхий прокурор, ТЕГ, ШШГЕГ-ын дарга нарт бичиг илгээж байсан.

Угаасаа эрүүдэн шүүлт бол гэмт хэрэг. Гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бидэнд байхгүй. Хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээж авахгүй гэж заасан. Гагцхүү ийм зүйл болж байна шүү гэдгийг холбогдох албан тушаалтнуудад хэлж байсан.

Ганцхан хариуг НПГ-ын дарга Амгаланбаатараас ирж байсан. Өнөөдөр байдал ямар хэмжээнд хүрснийг та нар харж байгаа байх.

Хариуцлагын албан тушаалтанд хандаж бичиг явуулдаг. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт, ТЕГ-ын дарга байсан Б.Хурцад хандаж албан бичиг явуулж байсан. Хэнээс нь ч ямар ч хариу ирээгүй, нууцын зэрэглэлтэй гээд.

Одоо суманд, аймагт хэрэг бүртгэхэд эрүүдэн шүүх ажиллагаа зөндөө явж байгаа шүү.

ХЭҮК 2011 оноос эхлээд мөрдөх байцаах ажиллагааг камертай дуу хураагууртай өрөөнд явуулах хэрэгтэй гэж нийслэлийн 9 дүүрэг, аймаг, хорих ангид энэ нөхцлийг бүрдүүлсэн юм.

УЕП-ын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлээд эрүүдэн шүүлт газар авч эхэлсэн.
Манайх мэдэгдэл гаргасан өчигдөр орой. Комисс нийтдээ 17 илтгэл бичснээс 13-д иргэдийг эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар бичсэн. Харамсалтай нь дорвитой арга хэмжээ аваагүй. Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрээр үүргийг оногдуулах гэж оролдсон. УЕП-ын дэргэд байсан Мөрдөн байцаах газар шударга ажиллаж байсан. Эрүүдэн шүүлт багассан байсан.

Яах гэж татан буулгасан юм бэ. АТГ-ын газрын алба хаагчдыг цагдаагийн ерөнхий газар, ТЕГ-ын тойроод ийм сүлжээгээр явж байна. Одоо ихэнх нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Монгол Улс Үндсэн хуулиндаа хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж заасан. Одоо бол эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх мехназм байгуулах ёстой.

УИХ-ын гишүүн “ХЭҮК ажиллахгүй байна” гэж ярьж байна билээ. Тэр хүн өөрөө мөрдөн байцаах албыг татан буулгасан 9 гишүүний нэг шүү. 2014 оны нэгдүгээр сар 2015 онд яах гэж татан буулгасан нь их сэжиг төрүүлж байгаа шүү.  

ХЭҮК ажлаа хийхгүй байна. Хүний эрх зөрчигдөж байхад дуугарсангүй, ажилласангүй гэж харааж зүхэж байна.

Ж.Бямбадорж надруу дайрч болно. Харин бага цалинтай цөөн орон тоотой ажиллаж байгаа комиссын гишүүд рүү минь дайрч болохгүй. Цаашид бүгдээрээ хамтарч ажилъя. Олон түмний дэмжлэгийг авъя” гэлээ.
 
Нууцын зэрэглэлтэй мөрдөн байцаах ажиллагаа руу орох эрх байхгүй

ХЭҮК хорих ангиуд болон цагдан хорих анги дээр ямар үйл ажиллагаа явуулдаг талаар комиссын гишүүн П.Оюунчимэг “Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хорих ангийн өрөөнүүдийн камерийг шалгаж болно. Мөрдөн байцаалтын ажиллагаа маш нууцын зэрэглэл рүү орох эрхгүй.

Зөвхөн нэр бүхий прокурор мөрдөн байцаагч нарыг оруулдаг журамтай болохоор бид орохгүй. Цагдан хорих төв дээр ямар нэгэн маргаан гарвал үзнэ, үзэж ч ирсэн.

2001 онд эрүүдэн шүүлтээр хүнийг яаж яаргалж тамлаж байсан нь нэртэй устайгаа байгаа, баримт бий. 2006 онд НҮБ-ын ажилтан манайд ирэхдээ “Танай улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал байна” гэсэн тайлангаа гаргаж байсан. Тэрнийхээ дагуу зөвлөмж өгсөн. Энэ  ирээд 7 хоног ажиллах хугацаанд цагдан хорих байранд бүтэн 24 цаг хүнийг зодож алсан хэрэг гарсан. Төр олон иргэдийг эрүүдэн шүүж хохироосон учраас нэхэмжлэл гаргаж, хохирлоо барагдуулсан байдаг.

Эрүүдэн шүүлтийн асуудлыг нийгэмд цочроо өгөхөөс илүүтэй урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох мехназим хэрэгтэй байна. Эрүүдэн шүүлттэй тэмцэх тухай хуулийг тодорхой болгож өгмөөр байна.

Урьдчилан сэргийлдэг баймаар байна. Мөн ялыг нь хөнгөрүүлсэн. Хэрвээ эрүүдэн шүүж байгаад амь нас, эрүүл мэндийг нь хохироосон бол хуулиараа 5 жилийн хорих ял оноодог болсон. Хуучин бол 15 жилийн ялтай байсан.

Эрүүдэн шүүсэн төрийн алба хаагчдад хариуцлага тооцох зүйл бий. Тодруулбал, нэр холбогдсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байгаа асуудал бий. Заримынх нь цолыг бууруулж, сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байгаа” гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-03-29 06:42:18
    Эрүү шүүлтийг мэдсээр байж зогсоож чаддагүй юм бол ХЭҮК гэгчийг татан буулгах ёстой юм бишүү. Уул нь ядахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад мэгддэж болно биздээ...
  • зочин 2019-03-28 05:07:04
    бямбадорж одоо болноо негее гурван доржийн л нэг нямдорж бямбадорж шаравдорж таарсан таар шуудайнууд одоо монголын тереес зайлцгаа
  • Иргэн 2019-03-28 05:00:42
    Хүний эрхийн үндэсний комиссын энэ Бямбадоржийг яаралтай солихгүй бол сүржигнэж донжигонохоос өөр юу ч хийхгүй болох нь харагдаад байна доо
  • иргэн 2019-03-28 04:44:33
    худлаа ёсыг бодож цаас шидэхээс өөр та нар юу хийсэн юм бэ өөрсдийн чинь үр хүүхэд хамаатан садан чинь тийм зүйлд өртвөл та нар ямар их гүйх болдоо зайлцгаа л д...
  • Хуцдаг хулгайч 2019-03-28 04:38:20
    Хэргийг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авах эрх мэдэлгүй, чадваргүй зүгээр төрөөс цалинждаг ХЭҮК яах юм бэ цаас нааш цааш нь шидэхээс өөр юу хийдэг юм.
  • Бат 2019-03-28 04:35:11
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • kkk 2019-03-28 04:22:05
    erh medeliin temtsel yavagdaj bna daa