Гурван шатны шүүх олны эрх ашгийг боомилсон шийдвэр гаргажээ

Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт орших Шастины нэ­рэм­жит III эм­нэлгийн авто зог­соолын газрыг иргэн Б.Цогхүү гэгч Хотын дарга асан Г.Мөнхбаярын 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 203 тоот захи­рамжаар 270 м2 газрыг өөрийн болгож авчээ. 

Тодруулбал 2011 оноос хойш тус эмнэлэг өөрсдийн гэсэн алга дарам газраа бусдад алдахгүйн тулд Эрүүл мэндийн яамны хө­рөнгө оруулалтаар гад­нах хашаагаа бариулж хам­­гаалсаар өнөөг хүрсэн ч гурван шатны шүүхэд ялаг­­дан ийнхүү газраа алджээ.

Өөрөөр хэлбэл тус эм­нэлгийн эргэн тойрны газар нийслэлийн томоохон эмнэлгүүдээс бараг ганцаа­раа шахуу бүтэн үлдсэн ч хувийн эмнэлгүүд, шунаг сувдаг сэтгэлтнүүд бага багаар нь булааж, тал та­лаас нь танасаар өнөөдөр үлдсэн жаахан газраа алдахад хүрсэн гэсэн үг.

Уг нь III эм­нэл­гийн удирд­лагууд газ­раа алдахаас урьдчилан сэргийлж иргэн Б.Цогхүүг авто зогсоол байсан газрыг хашаалж байхад нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хотын дарга Э.Бат-Үүл нарт албан бичиг илгээн газ­рын эзэмшлийг нь цуцлуулах арга хэмжээ авахуулж бай­сан байна.

Бяцхан түүх сөхвөл 2010 онд эмнэлгийн газруудыг төрийн өмчийнх хэмээн зарлаж, ийм газруудыг ба­рилгын зөвшөөрлөөр бо­лон хувь хүмүүс эзэмшин, барилга байгууламж ба­рихыг хориглосон шийд­вэрийг хотын захирагч гаргаж бай­сан ч иргэн Б.Цогхүүд энэ шийдвэр төдийлөн нөлөө­лөхгүй байсаар шүүхийн шийд­вэрийг өөрийн талд гар­гуулсан бололтой.

Тэрбээр тус талбай дээр үйлдвэрлэл үйлчилгээ явуу­лах зориулалттай ба­рилга байгууламж барих болсон нь олны эсэр­гүү­цэлтэй тулгарч шүүх, прокурор болоход гурван ч шатны шүүх нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах ёстой атал муйхар шийдвэр гар­гаж иргэдийн эрх ашгийг зөрчсөн байна.

Орчин тойрон нь тал талаасаа мөнгөтэй эрх­мүүдэд зарагдсан тус эмнэл­гийн авто зогсоолын газарт хотын дарга Э.Бат-Үүл хяналт тавиад ч хүч нь хүрэхгүй байна. Энэ нь төрийн байгууллагын ажил ямар ч уялдаа холбоогүйг гэрчилж буй хэрэг юм.Олон жилийн түүхтэй тус эмнэлгийн гаднах тал­байн газраас үе, үеийн эмнэлгийн дарга нар эрх мэдэл бүхий албан ту­шаалт­нуудтай хуйвалдан авч газ­рыг бусдад өндөр үнээр зарснаас болж өнөөдөр тэд газраа алдахад хүрсэн нь бодит үнэн.

Хотын даргыг хүчин мөхөстүүлсэн шүүхийн шийдвэр

Тухайлбал иргэн Б.Цог­хүү Нийслэлийн Засаг дар­гын 2010 оны гурав­ду­гаар сарын 25-ны өдрийн 203 тоот захирамжаар 270 м2 газрыг үйлчилгээний зо­риулалтаар өөрийн болгож авсан. Ямар шалгуураар, ийнхүү авсныг нь хууль хя­налтын бай­гууллага на­рийн шалгаж тогтоох ёстой.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 3/10 тоот тогтоолын дагуу Газ­­­­­рын тухай хууль зөр­чиж эзэмшүүлсэн газ­руу­дын судалгааг үргэлж­лүү­лэн хийж байхдаа зөвхөн ганц Б.Цогхүүгийн газар эзэм­ших эрхийг хүчингүй болгоогүй аж. 

Зөвхөн хуулийн тэгш байдлыг хангах үүднээс нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон III эмнэлгээр үйлч­лүүлж буй иргэд болоод тус эмнэлгийн ажилтан албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөр­чиж болохгүй хэмээн үзэж Б.Цогхүүгийн га­зар эзэмших эрхийг нь цуцалж байсан байна. Гэтэл Б.Цогхүү энэхүү шийдвэрийг үл зөв­шөөрч гурван шатны шүүхэд гомдол гарган зар­гаа авч байсан нь холбогдох шүү­хийн шийд­вэрээр ба­тал­гаажсан баримт ч байна.

Уг нь гурван шатны шүү­хүүд шүүх хурлыг хийх­дээ гуравдагч этгээдээр Шастины нэрэмжит III эм­нэлгийн удирд­­лагуудыг хэрэгт та­тан оролцуулах ёстой. Гэ­тэл тэ­дэнд ямар ч мэдэг­дэх хуудас өгөл­гүйгээр шүүх хурлыг хий­сэн нь хэр үндэс­­лэлтэй хурал болсон бэ гэдгийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж таниас асуу­маар байна.

Мэдээж дээр хэлсэнчилэн нэг хүний биш нийтийн эрх ашгийн төлөө шүүхийн байгууллага ажил­лах ёстой гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

Өнөөдөр III эм­нэлгээр өдөрт 5500-7000 хүн үйлч­лүүлж байгаа. Өвдөж ша­налсан хүмүүс аятайхан нарлаад суучих талбай ч үгүй байхад яагаад нэг хүний бизнесийн ашиг хонжоог бодож шийдвэрийг иргэний талд гаргав гэд­гийг тус эмнэлгийн олон ажилчид биднээр дайсан юм. 

Иргэн Б.Цогхүү энэхүү газрыг яаж авсан бэ гэдгийг шалгуулж байгаа

Тус эмнэлгийн эмч нар хэлэхдээ “Гурван шатны шүүх иргэн Б.Цогхүүгийн талд яагаад энэхүү хууль бус шийдвэрийг гаргах болов гэдэг нь сонирхолтой байна. 

Уг нь шүүх хууль дүрмээ ягштал биелүүлдэг бол биднийг хуралд гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой. Гэтэл бидэнд ч мэ­дэгдэлгүйгээр хурал хийж газрыг хүний хувийн өмч болгох шийдвэр гаргасан нь үнэхээр харамсалтай бай­на. Уг нь адилхан тө­рийн байгууллага бүгд л хүмүүст үйлчилгээ үзүүлдэг статустай газар. 

Гэтэл яагаад нэг хүний эрх ашгийг дээгүүр тавьж нийтийн эрх ашгийг хөсөр хаяж орхив оо. Бид энэ тухай асуудлыг холбогдох хуулийн байгууллагад нь шалгуулах гээд өгсөн бай­гаа. Хэнийх нь зөв, хэнийнх шийдвэр буруу байсан бэ гэдгийг удахгүй тогтоогоод өгөх байх. 

Уг нь эл газарт хотын дарга Э.Бат-Үүл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар анхаарал тавьсан ч шүүхийн өмнө хүчин мөхөстлөө. 

Бид нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой газар гэдгээ ухамсарлаж байгаа учраас дараа, дараагийн алх­муудаа цаашид хийсээр байх болно” гэв. Эмнэлгийн удирдлагууд эмнэлгийн эр­гэн тойрон нь ямархуу дүр зурагтай байгааг үзүүлсэн юм. Манай улсад цэцэрлэг, сургууль барья гэхээр газар олддоггүй мөртлөө мөнгөтэй, арын хаалга сайтай гэгдээд буй иргэн Б.Цогхүүд эл газар яаж ийм хурдан олдов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

Эцэст нь хэлэхэд 2001 оноос хойш эмнэлгийн эр­гэн тойрны газруудыг эмх зам­бараагүй олгож байсан үе үеийн Засаг дарга нар болон эмнэлгийн удирдлагуудын энэхүү авлигын аалзны торонд зовж шаналсан олон түмэн хохирох ёсгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Тиймээс дараа, дараа­гийн хуулийн байгуул­лагууд нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж байх нь зөв болов уу.

Үргэлжлэл бий...

 

Өглөөний сонин

Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-12 01:19:04
    Элбэгээ энэ томилсон шүүгч нар чинь арай дэндлээ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    202.179.24.75
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-11 23:55:12
    Лүндэндорж согтуу жолоо барьж хүн алсан авилгач этгээд ШЕЗ-ийн дарга байхад ойлгомжтой. Манай шүүхийнхэн дэндүү, дэндүү.
    103.26.193.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-11 10:47:52
    Энэ Дээд шүүхийн шүүгчээр Элбэгээгийн үед томилогдсон, ур чадваргүй, мэдлэг гэж огт байхгүй Мөнхтуяа, Батёуурь 2 чинь АН-ын шүүгч нар. Энэ 2 нийлэхээрээ их юм хийж байгаа даа. Юу ч хийхээс буцахгүй гэж өмгөөлөгч, бусад хуульч нар энэ 2-ыг ярьдаг
    150.129.141.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зүочин 2014-09-11 10:27:57
    Дээд шүүх дэндүүпээ паанч дэндүү .Ерөнхйм
    203.194.117.70
    Мэдэгдсэн Хариулах
    • ДОЖ 2014-09-11 10:30:39
      ШУДАРГА ерөнхийлөгч , бацаан Тэмүүжин 2 ч шүүхийг самарч гүйцсэн. 3 эмнэлэгийн газраа алдсан нь юу ч бишээ?
      203.194.117.70
      Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-09-11 09:24:06
    huurhiiduu ter tsoghvv butsaagaad emnelegt n ugchuhmuur yum erunhii said altanhuyag bolon busad hvmvvst handval zvgeer bn
    124.158.92.28
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-09-11 07:49:15
    50-р сургуулийн захиргаа эргэн тойрны газраа зарсаар бгаад дууслаа хамгийн сүүлд энэ 9 сарын 1ныг угтаж сургуулийн захиргаанаас үлдсэнжижгхэн биеийн тамирын талбайнхаа дундуур торон хашаа татав_ Энэ хашаан дотор нь сагсны 2 щитны нэг нь орсон гэхээр ямар
    103.229.121.89
    Мэдэгдсэн Хариулах
    • ИРГЭН 2014-09-11 07:49:31
      хүүхдүүд үлдсэн жаахан торон хашаан дотроо биеийн тамрын хичээлээ орж бна хажуугаар нь хүмүүс яваад л бараг гудамжинд хичээллэж бна тэмцээн зохиохдоо 10 гаран хүүхэд 2 багш нь ороод л бусад оролцогч үзэгчид хашааны гадаа зогсохгүй бл батгтахгүй бна энэ ар
      103.229.121.89
      Мэдэгдсэн Хариулах
  • Gerelee 2014-09-11 05:18:32
    Gazriin naimaa emneleg surguuli niitiin ezemshliin gazraas busdad gazar olgox ajliig M.Enxbold terguutei nuxduud l xiij xugjuulj irsen Tegexeer bid yamar setgelgyi shunaltai archaagyi xymyyseer udirduulj baisan bainaa Xarin Bat Yyl darga bol xezee ch iim
    180.235.178.51
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2014-09-11 05:16:25
    Mongoliig dampuuruulj baigaa zyil bol abilgald idegdsen shuux Ene shuuxiin nuxduudiig bygdiig n xuuj yabuulax xeregtei
    180.235.178.51
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-11 04:26:40
    Газартай холбоотой хэн гуайг ч тэр дарганцаруудыг жинхэнэ шалгаач ээ.Хамгийн аймшгийн асуудал энэ дээ.Болчих жижиг юмийг шийдээд өгөхгүй томхон мөнгө харж ажилладаг газрынханыг сольж байх хэрэгтэй.
    112.72.13.2
    Мэдэгдсэн Хариулах