Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн тоолуур ажиллаж эхэлчихсэн. УИХ дээр батлагдсанаас хойш тоолуур ажиллаж эхэлсэн гэдгийг эрх баригч намынхан өөрсдөө болон сөрөг хүчин ч байнга сануулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 100 хоногт багтааж эдийн засгийг идэвхжүүлэх хууль тогтоомж, тогтоолын төслийг идэвхжүүлэх, шаардлагатай хууль эрхзүйн орчныг УИХ-аар хэлэлцэж батлуулахаар Засгийн газар эрчимтэй ажиллахаар болсон билээ. Ямартай ч эхнээс нь үр дүн гарч эхэлжээ. Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Оюутолгойн төсөл дээр Засгийн газар, УИХ дэмжлэг үзүүлэх шийдвэр гарснаар энэ ордыг тойрсон улстөржилт багаслаа. Тоолуур ажиллаж эхэлснээс Хойш энэ тогтоолын төслийг тойрсон шүүмжлэл ч их байна. Хоёр жилд чадаагүй ажлаа 100 хоногт амжуулах уу, 100 хоногт эдийн засаг сайжирна гэдэгт итгэлгүй байна гэх яриа ч дуулдах болсон юм.
Гэхдээ гурван сарын хугацаанд хаанаас ч хамаагүй мөнгө босгоод хүчээр эдийн засгийг босгоод ирэх амлалтыг өгсөн хэрэг биш. Энэ хугацаанд ирээдүйд гарах үр дүнгийн илэрхийлэл болох хуулиудаа батлуулж, хуулийн тогтвортой орчныг бүрдүүлж авахаар ажиллаж байгаа гэж ойлгож болно. Тиймдээ ч тогтоолын төслийн багагүй хувьд нь хүлээлт үүсгэж байгаа шийдэл хүлээсэн олон хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулах асуудлыг тусгажээ. Мөн зөв шийдэл хүлээж байсан олон чухал асуудлуудыг энд тусгажээ. Тухайлбал, энэхүү тогтоолын төслийн Төрийн удирдлагын тогтолцоог шинэчлэх тухай хэсэгт Төрийн өмчит компаниудыг 2014-2016 онд хувьчлах, тэдгээрийн удирдлагыг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөрийг боловсруулах асуудал тусгагдсан байгаа юм. Төр хамгийн муу менежер гэдэг. Үүнийгээ ч баталдаг. Төрийн өмчийн компани зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн том аж ахуйн нэгж болтлоо хөгжиж чадсан жишээ өнөөдөр бараг л алга. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын тоо 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар 49888-д хүрээд байна. Үүнээс 3456 нь төрийн өмчийн, 13 нь төрийн өмчийн оролцоотой, тав нь төрийн өмчийн хамтарсан аж ахуй нэгж байна. Төрийн өмчийн компаниудаас 789 томоохон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон мэдээлэл байдаг.
Харин эдгээр компаниуд дандаа алдагдалтай ажиллаж байсан нь нууц биш. Байсхийгээд л алдагдалтай ажилласан, мөнгө тусгаж өг хэмээн ,татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж байсан. Бүр нарийн ярьвал төрийн өмчийг барьцаалж өр тавьдаг байдал ч хэрээс хэтэрчихсэн. Тэдний төрөөс авч байсан мөнгөн дүнг нийлүүлээд тооцвол өнөөдөр хэдэн зуун сургууль, цэцэрлэг барьчих хэмжээний мөнгө урссан. Эх сурвалжаас авсан мэдээллээр хамгийн их алдагдалтай ажилласан 14 компанийн өр нийлээд 50 гаруй тэрбум төгрөг болсон байгаа юм. Төрийн өмчийн юм чинь яадаг юм, төр л алдагдлаа хүлээх ёстой гэх байдлаар хандаж, идэж ууж байсан жишээ ч чамгүй олон бий. АТГ-т шалгуулж байгаа эдийн засаг, мөнгө идсэн уусан хэрэгг бүхний цаана төрийн өмчийн компанийн захирлууд холбогдож байгаа. Гэтэл эдгээр нөхдүүдийн хариуцлагыг төр өөрөө даагаад өнгөрдөг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид төр төмөр нүүрээ харуулдаг атлаа өөрийнх нь мэдэлд байгаа компаниудынх нь ажил дампуурч, өр зээлэнд баригдсан ч толгойг нь илдэг тогтолцооноос болж бид жилд хэдэн арван тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэж ирсэн байгаа юм.
Сүүлийн 10 жилд ч ийм байдалтай байсан. Улс төрийн томилгоо их байдаг, цаашлаад менежмент муугаас гадна төлөвлөлтгүй, ажиллагсдын чадамж муу зэргээс шалтгаалж байна гэх. Дэлхийн нийтийн жишиг ч ийм байдаг. Олон улсын валютын сангийн судалгаагаар Төрийн өмчийн компаниуд хамгийн их алдагдалтай ажилладаг гэдгийг судлаж гаргажээ.Төрөөс санхүүждэг тэгсэн атлаа өр зээл тавьдаг эргээд нөгөөхөө төлж чадахгүй хаалгаа барихад хүргэдэг энэ бүх байдлыг халахын тулд хувьчлах асуудлыг хөндөж байгааг зөв шийдэл гэж дүгнэх гээд байна. Ингэснээр эдгээр компаниуд тогтвортой ажиллах, өнөөгийн зөв шийдэл болох төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа эрчимжиж хөрөнгө оруулалт ч тэр хэмжээгээр нэмэгдэх учиртай юм. Энгийнээр тайлбарлавал “эзэнжүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Түүнчлэн төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, үхмэл хөрөнгүүд эдийн засгийн эргэлтэд орно. Аливаа эрсдэл гарсан тохиолдолд төрийн хариуцах хэсэг багасч, хариуцлагын систем бий болох давуу талтай. Төрийн өмчийн компанийг яагаад хувьчлах ёстой вэ гэдгийг та доорхи тоон үзүүлэлтээс харж болохоор байна.
Эндээс хоёр зүйл харагдаж байна. Тодруулбал, Худалдааны бус нийт дотоодын аж ахуй нэгжүүдийн 17 хувь нь төрийн өмчийн аж ахуй нэгжүүд байна. Хоёрдугаарт, Төрийн өмчийн томоохон аж ахуй нэгжүүдийн тоо, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тооноос их байгаа юм. 2014 оны эхний улирлын байдлаар 789 байгааг харлаа. Дээрх статистикаас харахад төрийн өмчийн аж ахуй нэгжийн тоо хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхүйц их байгаа нь эдийн засаг зах зээлийн жамаараа хурдацтай хөгжихөд нэг тушаа болсоор байгаа юм. Энэ мэт төрийн өмчийн алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчилж эзэнжүүлж, дараа нь хариуцлага хүлээлгэдэг, дампууруулаад өр зээлтэй болгосон тохиолдолд буух эзэн буцах хаягтай болгох нь өнөөгийн эдийн засгийн хямралт байдлаас өндийх нэг том хөшүүрэг болох юм. Хувьчилж байна гээд 1990 оны алдааг давтах ёсгүй гэдгийг бас анхаарах ёстой. Үүнээс гадна Сингапур улсын загвар болох “Темасек” загварыг ч мөн төрийн өмчийн гэх аж ахуйн нэгжүүд дээр хэрэгжүүлэх асуудал энэ тогтоолын төслийн хүрээнд орж ирснийг сайшаан дэмжмээр байгаа юм. Төрийн өмчийн удирдлагын загварт өөрчлөлт оруулж, удирдлагын тогтолцоог эдгээр аж ахуйн нэгжүүд дундаасаа сонгодог, төрөөс хараат бус болсноор алдагдалтай ажилладаг байдал алга болно. Өөрөөр хэлбэл энэ загвараар бол “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс тавантолгой”гэх мэт төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд нэгдэж дотроосоо ТУЗ-аа сонгоно. ТУЗ нь захирлаа томилж, Засгийн газар, УИХ-д хэн, аль нам байхаас үл хамааран үйл ажиллагаагаа тогтмол явуудна гэсэн үг. Олон компанийн нэгдэл зах зээлд үйл ажиллагаа явуулна гэж энгийнээр тайлбарлаж болно. Ингэснээр намууд удирдлагыг нь томилдог, улстөржүүлдэг байдал алга болох юм. Аль нэг Засгийн газрын амлалтыг биелүүлэх гэж ажилладаг сул дорой байдлаасаа сугаран гарах учиртай. Сингапур улс үүнийг хамгийн сайн нэвтрүүлсэн. Сингапур улсын агаарын тээврийн “Singapour Airlines” хамгийн алдагдалтай ажилладаг компани байсан ч “Темасек” бйагуулагдаж төрийн мэдлээс гарснаар өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг авиа компани болжээ. Темасекийн харьяанд байгаа бүх компаниуд ашигтай ажиллаж, өнөөдр төрөөс мөнгө авах бус төрдөө мөнгө өгдөг болсон гэдэг. Тэдний цэвэр хөрөнгө нь ч 250 тэрбум ам.доллар гэсэн байга юм. Хямралын үед ч тэд ашигтай ажиллаж чаддаг ажээ. Энэ сайн туршлагыг нэвтрүүлэх асуудлыг Эдийн засгийнг идэвхжүүлэх тогтоолын төслийн хүрээнд оруулж ирсэн нь мөн л нэг том амжилт гэж дүгнэж болно. Монголын төр зөв алхаж, зөв шийдэл эрэлхийлж байгааг дээрх хоёр жишээ харуулж байна. Үүнийг одоо дэмжих нь л чухал.
Нийслэл таймс
Б.Өнөртогтох

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоо, ажиллагсдын тооны бүлгээр | |||||
Өмчийн хэлбэр | 1-9 | 10-19 | 20-49 | 50-аас дээш | Нийт |
Төрийн өмчийн | 764 | 775 | 1,128 | 789 | 3,456 |
Төрийн өмчийн оролцоотой | 7 | 3 | 1 | 2 | 13 |
Төрийн өмчийн хамтарсан | 1 | 1 | 0 | 3 | 5 |
Хувийн | 38,272 | 2,381 | 1,401 | 752 | 42,806 |
Хувийн хамтарсан | 957 | 56 | 49 | 48 | 1,110 |
Гадаад улсын | 1,223 | 114 | 81 | 93 | 1,511 |
Орон нутгийн өмчийн | 419 | 222 | 244 | 91 | 976 |
Орон нутгийн өмчийн оролцоотой | 6 | 1 | 2 | 2 | 11 |
Нийт | 41,649 | 3,553 | 2,906 | 1,780 | 49,888 |