Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг 5 сая төгрөгөөр торгожээ
БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм.

Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг.

Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэжээ.  

Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь  тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ.

Тэгвэл Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэгджээ. Тансаг, үнэтэй зэрэглэлийн байранд амьдардаг айлуудад 5 сая төгрөг юу юм бэ. 5 сая төгрөгөөр бохирдсон усыг цэвэршүүлж болох уу.

Нийтдээ 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан уг хотхонд 53 айл амьдардаг аж.




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бохир сордог  2019-04-13 04:32:34
    Би ядуу ард түмнээс бохир сорох хөлс : 1 айлаас 6 тн сороод 70000 төг авдаг. Энийг тооцоолж бодьё 52*70000=3640000 төг . Арай ч дээ 1 сая дол хаус амьдараад
    66.181.161.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-13 03:37:28
    ene yasan ariun baas sheestei nohod ve gol us bohirduulaad iim gazriin barigaiig shuud nuraah heregtei
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zimgee 2019-03-28 01:09:40
    hurdan arga hemjee abmaar bna.taban sai tog torgood orhino gedeg zugeer tur zuurin argatsaacan hereg.gants undni us boloh Tuul golig maani
    202.9.42.169
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-03-27 12:57:08
    ELBEGDORJ OO TUUL BOHIRDUULSAN ZAVAAN AA TCEVERLEEREI. CHINII GADAADAD AJILLAH HUSEL SHUNALIIN CHINI UILIIN URSHDEE.HAR AMIA HOOHOILOGCH OO.TCEVERLEEREI CHI.
    106.69.44.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2019-03-27 06:20:57
    Туул голоос хүн мал ундаалсаар өдий хүрсэн. Биокомбинат орчмын малын мах, сүүг УБ-чууд хэрэглэсээр байгаа. Гэтэл бохиртой нийлчихсэн байдаг., БИдэнд эзэн байна...
    91.235.142.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зориг 2019-03-27 05:27:51
    Ямар бага мөнгөөр торгодог юм. тэгээд тэр мөнгөө тушаасийм уу даа?
    202.131.234.82
    Мэдэгдсэн Хариулах
  • хүзүүгүй хүүр 2019-03-27 05:10:40
    53 АЙЛ ТУС ТУСДАА 5 САЯЫГ ТӨЛСӨН Ч БАГАДНА
    103.229.123.214
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-27 05:05:05
    заваан юмнууд, гол усыг цэвэршүүлээчээ
    203.217.139.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-27 04:43:01
    Элбэгдорж мөн АН-ын хан нэг их ярисан олон сая төгрөг идсэн хотхон шүү
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-03-27 04:41:57
    Хичнээн хүн бохир ус хэрэглэж байгааг бодоод үзвэл арай дэндсэн бага тоо байна
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
  • GER horoolol 2019-03-27 04:14:47
    Ger horoolold neg ail barag TOMOOOHON bohir 1 sayar soruuldag shd dee. Ene arai dendnee. Ter bohiroos door TUUL golin hudag naas heden MYANGAN ail "tsever us...
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зо 2019-03-27 04:09:27
    Яасан бага торгосон юм бэ.Өшөө нэмээч байгаль дэлхий ундны усыг маань бузарлаад байна шүү дээ.новш нууд юмаа.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах