Архангай аймагт түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлыг гурван сарын хугацаанд хийсэн ба тооллогоор алга болсон, дутсан үзмэр байгаагүйг салбар комиссын гишүүд аймгийн удирдлагуудад тайлагнажээ.
БСШУС-ын сайдын А/648 тоот Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого явуулах тушаалын дагуу, Архангай аймгийн Засаг даргын А/576 тоот Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого хийх салбар комисс байгуулах тухай захирамжаар байгуулсан салбар комиссын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ сарын 20 хүртэлх хугацаанд аймгийн музейн 1724 дэсийн 3930 ширхэг үзмэрийг тоолжээ.
Мөн Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өлзийт, Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут, Тариат, Хангай гэсэн нийт 11 сумын Орон нутаг судлах танхимын 439 дэсийн 690 ширхэг үзмэрийг тоолсон байна.
Тооллогоор 350 дэсийн үзмэрийг Register цахим бүртгэлийн программд үг үсгийн алдаа болон бусад мэдээллийг шинэчлэн бүртгэн авч, бүртгэл мэдээллийн санд баяжилт хийжээ.
Хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг өмнө нь 2012-2013 онд хийж байсан ба түүнээс хойш аймгийн Музей 29 дэсийн 64 ш үзмэрээр, Орон нутаг судлах танхим 17 дэсийн 24 ш үзмэрээр сан хөмрөгтөө баяжуулжээ.
О.Гэрэл
Оллоо.mn