Өнөөдөр болох үйл явдал

МҮХАҮТ-ын Азийн Худалдааг Дэмжих Форумын  Захирлуудын 27-р ээлжит хуралдаан Төрийн Ордны “Б” танхимд болж байна. Утас: 99020785

09:00 цагт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхлэв

09:30 цагт ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд “Шилмэл мал 2014” арга хэмжээний хүрээнд Монгол, Францын мал аж ахуйн форум болно. Утас: 88373744

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарьд ордны гаднаас 10 цагт хөдөлнө. Утас: 99979799

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний найман сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний Статистикийн хорооны байранд болно. Утас: 261502, 99155044 

11:00 цагт “Хаан туульсын өргөөний нээлт” Богд Хааны Ордон Музейд  болно.

12:00 цагт "Гудамж" төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон Ахуйн үйлчилгээний уулзвар /3, 4-р хорооллын замын эхлэл/-ийн уулзварыг нээх ёслол болно.

15:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  хамтран  зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл 2014" намрын олон улсын үзэсгэлэн, яармагийн нээлт Мишээл Экспо төвд болно.

оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus