ҮАБЗ Оюутолгойг хэрхэх бол
Одоогоос арван жилийн өмнө  Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л. Гансүх нар Оюутолгой монголчуудад хамгийн ашигтай, хамгийн өгөөжтэй гэрээ боллоо хэмээн сүр дуулиантайгаар зарлаж, гэрээнд гарын үсэг зурах ёслол хийж байлаа.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Монголчууд би хамгийн их ашиг, өгөөжийг нь хүртээгүй байна.

Иймээс жилийн өмнө УИХ дарга М.Энхболд захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна.
УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд 5 дэд ажлын хэсэг байгуулж ажилласан байна. Улмаар ажлын хэсэг тайлангаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Тэгэхээр ҮАБЗ-ийн мэдэлд уг асуудал шилжиж байна гэсэн үг.

УИХ-ын дарга захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт:

1.Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх;

2.Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж;

3. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;

4.Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсын шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд;

5.Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;

6.“Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;

7.“Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн 7 чиглэлээр гаргасан байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-28 07:27:42
    ОУЮТОЛГОЙН ГЭРЭЭГ ТҮТГЭЛЗҮҮЛЭЭД ЕРӨНХИЙ САЙД АСАН БЯМБАСҮРЭН САЙД АСАН ХУРЦ ХУУЛЬЧ НАРАНГЭРЭЛ УИХ-Н ГИШҮҮН ОЮУЭРДЭНЭ НАРЫН 5 ГИШҮҮН ОРОЛЦСОН КОМИСС ТОМИЛОЁ
  • Зочин 2019-03-27 04:47:23
    Оюу толгойгоос Элбэгдорж, Баяр, Баярцогт, Л.Гансүх,Зоригт, Ч.Сайханбилэг болон холбогдох хүмүүс хээл хахууль авсан эсэхийг хөдөлбөргүй тогтоох хэрэгтэй
  • Po 2019-03-27 02:44:25
    Amiig n tomhon ymaar taglaad yvuulchdag bailgui de ashig orlogo ihtei gazar argalj bs sursan bh
  • зочин 2019-03-27 02:13:52
    их мэдэгч тэрбишдагва гэрээг шинэчилж харагдаач гурван сайд гарын усэг зурсан байхад баярцогт ганцаараа шуугдээд байх юм негее хоер нь зоос аваагуй юм байхдаа