Бидний цамаархал
Төрийнхөө сүлдэнд залбирдаг ард түмэн монголчуудаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Ямартай ч дээр үед эмээ, өвөө маань цалин, тэтгэврээ авахдаа “Төрийн минь хишиг” хэмээн духандаа нааж, хэтэвчиндээ хийдэг байсан юм. Харин би гэдэг хүн хэг удаа төрийнхөө хишгийг хүртэж, хайр, энэрэлд нь багтахаар цахимаар газар өмчлөх бүртгэлд бүртгүүлэв. Харамсалтай нь газар өмчлөх эрхтэй болоогүй л дээ. Олон мянган хүн гзар эзэмшихээр бүртгүүлсэн тул түүврийн ргаар сонгохдоо урьдчилан мэдэгдээд байсан билээ. Урьдчилан мэдэгдсэн болохоор иргэд ч харьцангуй тайван хандаж, энэ удаад сонгогдоогүй бол дараагийн шалгаруулалтад оролцоно гэсэн бэлтгэлтэй байгаа.
 
Гэтэл түүврийн аргаар сонгогдсон иргэдийн зарим нь газраа баталгаажуулаагүй гэх мэдээлэл цацагдсаны дараа байдал арай өөрөөр эргэв. Учир нь түүврийн аргаар сонгогдсон 14954 иргэнээс 4500 орчим нь хүсэлтээ баталгаажуулаагүй тухай албаны хүмүүс мэдээлсэн юм. Улмаар тэдэнд боломж олгож, хугацааг энэ сарын 3-11- нийг хүртэл сунгасан байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн газар өмчлөх эрхээ баталгаажуулах хугацаа өнөөдөр дуусгавар болно. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл зарим иргэд эрхээ баталгаажуулаагүй аж. Учир нь иргэд өмчилсөн газраа хотоос хэт хол гэж үзэж байгаа бол үлдсэн хэсэг нь зүгээр л азаа сорьж, бүртгэлд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
 
Цахим бүртгэл эхэлсэн эхний өдрөөсөө л хэдэн мянган хүний хандалтад сервер гацаж байсан тухай нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлж байсныг уншигч та ч санаж байгаа бизээ. Тэгэхээр хандаж байсан олон мянган хүн дотор зүгээр л азаа үзэх гэж бүртгүүлсэн этгээдүүд байсан болж таарах нь. Сервер гацаан байж тэгж саваагүйтэх шаардлага байсан гэж үү. Дээр дурьдагдсан эрхээ баталгаажуулаагүй 4000 гаруй иргэний дотор азаа үзэх гэж “зүгээр л” бүртгүүлсэн хүмүүс хэд байгаа бол. Тэдний ард үнэхээр газартай болох нэн шаардлагатай иргэд өчнөөн байсан шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй харуусал төрөх аж. Уг нь эхний зарласан таван байршил хотоос зайдуу нь үнэнч тэгтлээ холд тооцогдохгүй ирээдүйд үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгө байсан. Гэвч зарим нь хол гэж голоод, нөгөө хэсэг нь “азаа үзсэн юм” гэж маанагтаад бусаддаа боломж олгосонгүй. Азаа үзэгсэд хойш суугаад үнэхээр хэрэгцээтэй байгаадаа боломж олгож болох л байсан юм.
 
Гэвч тэд бусаддаа боломж олгохын оронд “зүгээр л азаа үзсэн” хэрэг. Дараагийн удаагийн цахим бүртгэлд оролцох иргэд арай ингэж азаа үзэж, бусаддаа “шавар” болохгүй байлгүй гэж найдахаас. Энэ бүхнээс харахад манай иргэд газар бол үнэт баялагт тооцогддог гэдгийг хараахан ойлгоогүй байх шиг. Азийн бусад улс орнуудад юун хол, ойр гэж голж, шилэх. Газаргүйн улмаас байшингаа зөвхөн дээшээ сүндэрлүүлж, дээвэр дээрээ ногоо тариалж, нас барагсдаа тариан талбайдаа нутаглуулж байхад, монголчууд бид ингэж цамаархаж болохгүй. Өнөөдөр хол гээд эрхээ баталгаажуулаагүй үлдсэн иргэд 5-10 жилийн дараа харамсч, амаа барих вий. Голсон юм голд орно гэгчээр хэдхэн жилийн дараа та бидэнд үнэгүй өмчлөх нь бүү хэл ойрхон салхилчих ч газар үлдэхгүй болох вий. Үүнээс гадна банкууд газрыг хөрөнгөд тооцож, орон сууцны зээлд хамруулдаг болчихвол ч... Тэгвэл жинхэнээсээ газартай хүн хамгийн баян гээд сууж байх нь.
 
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • badmaa 2014-09-11 05:54:51
    bi l lav azaa uzeegyi jinheneesee burtguulsen bolovch songogdogyi bsn gazartai bolmoor l bna shuu
    58.18.168.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-11 01:49:34
    daraagiin eeljiin gazriin sugalaag yavuulahdaa baga hemjeenii huraamj avch yavuulmaar bna !
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-11 01:48:44
    daraagiin eeljiin gazriin sugalaag yavuulahdaa bG
    202.21.106.108
    Мэдэгдсэн Хариулах