Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой материал өнгөрсөн баасан гарагт иржээ
Сангийн сайд асан С.Баярцогтой холбоотой гадаад дахь дансны хуулгын асуудал өнгөрсөн долоо хоногт нилээн дуулиан болсон билээ.

Тэрбээр “Би өөрөө дансны хуулга болон бусад материалуудаа АТГ-т авчирч өгсөн” гэх мэдээллийг хийсэн.

Тэгвэл энэ талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ “Монгол Улс Швейцар улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлдэг гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг гадаад улс орнуудтай байгуулсан.

Тухайн улс оронд бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй учраас Авлигын эсрэг хуульд заасан эрх зүйн баримт бичгийг бид үндэслэл болгоод тухайн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа талаар урьд хэвлэлийн хуралд хэлж байсан. Энэ хүрээнд манай байгууллага тухайн улс орны мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад түүний үр дүнд бий  болсон нотлох баримтууд бидэнд ирж байгаа.

Энэ нотлох баримтыг Гадаад харилцааны яамаар дамжуулаад Улсын ерөнхий прокурорт хянагдаад хоёр хоногийн өмнө буюу баасан гарагт бидний гар дээр ирсэн” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!! 2019-03-26 06:18:21
    Bayrzogtiin baah ni l unen baih busad ni ch ...???
  • Бат 2019-03-26 00:51:37
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • Mart 2019-03-25 11:46:39
    Ene khun khudlaa 20000 udaa ch yarij chadna shuu...
  • Хийрхэл! 2019-03-25 11:33:13
    Манай АТГ, Прокурор, Цагдаад гадаадын хуулийн байгууллага итгэхгүй шүү дээ!!! С.Зоригийн хэрэгт улайм цайм хүн хилсдүүлчихээд сууж байхад чинь!!!!
  • ZOCHIN  2019-03-25 11:12:53
    BAYRTCOGT OO TAILBAR AA HIIGEEREI.ATG CHAMAIG GUTGEED BNASHUU. UG N CHI OOROO ERTEE OGCHIHSON GEE BIZDEE....