Шинжлэх ухаан технологийн салбарт 1,5 сая хятад эрдэмтэн ажилладаг

Дэлхий дээр 8 сая орчим шинжлэх ухаан технологийн салбарын эрдэмтэд байдаг бол үүний 1.5 сая нь хятадын эрдэмтэд байна. Хятад улс эрдэмтэдийн тоогоор 2010 онд АНУ-ыг давсан бол 2020 он гэхэд европын холбооны нийт эрдэмтэдээс олон эрдэмтэнтэй болох нь тодорхой болох тооцоо байна.

Зөвхөн 2016 онд гэхэд л БНХАУ 426.000  шинжлэх ухааны томоохон судалгааны ажлуудыг олон нийтэд илтгэж танилцуулсан байна. Энэ нь дэлхий дээр нийт танилцуулагдсан судалгааны ажлын 20 хувь байсан байна. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн 13 дугаар их хуралдаанаар нэн тэргүүнд судалгаа шинжилгээний ажил явуулах үндсэн чиглэлийг кибер аюулгүй байдал, робот судлал, генийн судалгаа, хиймэл оюун ухааны салбар гэж томьёолжээ. Хятад эрдэмтэдийн 78 хувь нь гадны ямар нэгэн улсад судалгаа шинжилгээний ажлаа хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд нутаг буцацгааж эхлээд байгаа юм байна.
 

FB Батаахай.Энхчимэг
https://www.telegraph.co.uk/…/t…/china-science-achievements/

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.