Эрүүдэн шүүсэн хэргийг ҮАБЗ хэлэлцлээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/  өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Энэ хурлаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохиомлоор илрүүлсэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ хамгийн гол нь аллагын гүйцэтгэгч хэмээн хоёр иргэнд хууль бусаар хэрэг тулгаж,  түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрүүдэн шүүсэн асуудлыг ярьж,  бичлэгийг  ил болгох талаар санал солилцсон ч шийдэлд хүрэлгүй таржээ. Эрүүдэн шүүлтийн уг  баримтад  хэрэг  хүлээлгэхийн тулд Б.Содномдаржааг зодож тарчлааж байгаа, Т.Чимгээгийн  камерт  Ц.Амгаланбаатарыг оруулан дарамтлуулж буй бичлэг олдсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгэхээр бичлэг ил болсноор  уг хэргийн шүүх хурлын өмнө,хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын   “Дүүгийн маань хоригдож байгаа камерт  3:00  цагт Ц.Амгаланбаатар орж ирээд шорон хэсч явах сайхан байна уу, чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж дарамталдаг гэнэ лээ” хэмээн хэвлэлд ярьсан нь үнэн болж таарч байгаа юм. Мөн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагийн   “Тагнуулынхан миний хүүг анх баривчлахаар ирэхдээ дарамтлах хүн, өрөөг бэлдчихээд ирсэн юм билээ. Төв аймгийн Цагдан хорих төвд бэлдсэн өрөөнд миний хүүг  оруулан нүдийг чинь сохлоно шүү, чихийг чинь огтолно шүү. Чи энэ хэргийг хүлээ гээд зодож нүддэг байсан гэсэн. Мөн Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулан зодуулж дарамтлуулж байсан” хэмээн ярьсан нь баримтаар тогтоогдож байгаа бололтой.

ҮАБЗ  энэ асуудлыг  авч хэлэлцэхийн өмнө  /2019.03.21/  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн шийтгүүлсэн гурван иргэний  ар гэрийнхнээс уучлал гуйж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Үүний маргааш  буюу өнгөрсөн баасан гаригийн өглөө /2019.03.22/  Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нарын хамтаар  С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр ажилласан Ажлын хэсгийн цуглуулсан   материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Энэ үеэр  яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн  бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар төлөвлөсөн ч  прокурор зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл гарсан.  Хурлын дараа хэвлэлийнхэн  Шадар сайд Ө.Энхтүвшингээс энэ талаар тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцоод тарлаа. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан” гэсэн хариултыг өгч байв.

Энэ өдрийн үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  эрүүдэн шүүсэн хэргийг авч хэлэлцсэн байгаа юм. ҮАБЗ-ийг  Ерөнхийлөгч тэргүүлж, гишүүдэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга ордог. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрт хатуу байр суурьтай байсан байж таарна.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын зүгээс болгоомжилсон уу, эсвэл түр хүлээзнэх хэрэгтэй гэж үзсэн үү ямартай ч эрүү шүүлтийн бичлэгийг  ил болгох талаар шийдвэрт хүрээгүй байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа бичлэгийг ил болгох нь мэдээж. Хэрэг мөрдөн шалгах явцад гарсан эрүү шүүлт эхнээсээ ийнхүү  нотлогдож эхлэлээ. Дараагийн удаад  хэргийг хянасан, шүүсэн  шүүгч,  прокурорын асуудал сөхөгдөх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-25 10:14:28
    шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүдэн шүүгээгүй, харин мөрдөн байцаалтын ажиллагаанд эрүүдэн байцаах ажиллагаа явагдсан байна
  • эгэл 2019-03-25 04:21:58
    Ерөнхийлөгч, их хурлын дарга аа Нуусан юм буруу үр дагаварт хүргэдгийг мэддэггүй ээ Тэр эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болго.Хэн нь хэн бэ гэдгээ мэдэж авцгаая.
  • ааа 2019-03-25 03:59:41
    ер нь нямдоржтон бол хүнийг хилс хэргээр яллахыг манлайлан эхлүүлсэн хүн шүү центпойнтийн хэрэг гэгч юу билээ яаж зохиолоо бодох хэрэгтэй дээ
  • уншигч 2019-03-25 03:33:31
    улс энэн дээр ямар арга хэмжээ авахыг харах улдлээ! хэлмэгдсэн хумууст улс монгоор толоос толох естой. улс ийм шударга бус хумуусийг томилон ажиллуулсан учраас!...
  • zochin 2019-03-25 03:31:57
    Khelmegduulelt khiigeed bugd Sukhbaatariin Odon khuzuugui khunees avch khundet chekist bolson gee biz dee
  • яана даа, харамсаж байна 2019-03-25 03:07:50
    ЭРҮҮДЭН шүүсэн хуулийн ажилтан нар цол, шагнал, албан тушаал ахисан байгаа. ТЭР удирдсан ЕП ын орлогч эрдэнэбат, тэр тагнуулын хурц,.... бүгд том цолтой болж а...
  • хуульч 2019-03-25 02:50:34
    1937 ОНТОЙ ЗҮЙРЛЭХ ХЭРЭГГҮЙ ???,,ТЭР ҮЕД ОНЦГОЙ КОМИСС ЮУ ГЭНЭ ТИЙМ БОЛНО ,,?? ЭНД УЛС ТӨРЧДИЙН ХАРАЛГАН БАЙДАЛ ТҮҮНИЙГ АШИГЛАЖ АЛДАР НЭРТЭЙ БОЛОХ АРГА ШҮҮД ЭЭ ...
  • H 2019-03-25 02:49:53
    Ugaasaa l Nogoon malgaitnuus sergechikhsen bsan shyydee! Tsagdaa Tagnuuliinkhan khyn daramtlaad deeremdeed bayjaad l bsan bizdee! Yiliin yr e edelj dee!
  • Zochin 2019-03-25 02:25:24
    1930-donoos onoodriig hurtel helmegduulelt,gutgelt,allaga Mongoliin shuuh,prokuroruud,shuugchid,shuuhiin shiidver guitsetgedeg gazar hiij irsen,bid bugd medne
  • !!!!!!!!!!!!!! 2019-03-25 01:41:57
    Үнэхээр эрүүлэн тамлаж хэрэг хүлээлгэсэн нь үнэн бол тэр мөрдөгч, прокурор, шүүгч нарыг эрүүд татаж ял шийтгэх хэрэгтэй!!!! 1937 оныг даллан дуудаж байна шүү!!!...
  • зочин 2019-03-25 01:21:39
    хориннэгдугээр зуунд 1937 он давтагдаж гэхээр 1920-1960 онуудын хэлмэгдуулэлтийг буруутгаад байх юм алга улс терчидеес уудэлтэй хэлмэгдуулэлт ургэлжилсээр
  • Бат 2019-03-25 01:18:43
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй