Монголд өрх толгойлсон 72,035  эх байна
Сүүлийн үед дуучин Нарагийн бичлэг, пост цахим сүлжээнд хүчээ авсан харагдана.

Тухайлбал, хүүгийнхээ эцэгтэй үл ойлголцож маргалдаж, ажлын байран дээрээс нь хүүхэдтэйгээ хамт хөөгдөж гарч байгаа дүр зургаараа бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацаж тараав. Энэ дүр зураг эмгэнэлтэй өрөвдөлтэй харагдах ч нийгмийн өнөөгийн дүр төрх яах аргагүй мөн юм.

Тухайлбал, гэр бүл салалтын буруугаас болж хохирогч нь хүүхдүүд болж үлдээд байна. Хариуцлага байхгүй эцгүүд хүүхдүүдээ хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй тэтгэмж өгдөггүй талаар дуучин бүсгүй өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан үг үзэл бодлоо илэрхийлсээр байна.  Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72,035, өрх толгойлсон эцэг 19,503, үр хөндөлт 17,530 байна.

Энэ ганц Нарагийн асуудал биш юмаа. Монголын нийтлэг эмгэнэл болсон асуудал. Ганц бие ээжүүд нэгдэж хүүхдээ хаясан, тэтгэмж өгдөггүй хариуцлагаа ухамсарлахгүй, үүргээ хүлээдэггүй аавуудад зориулж хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн эрхийг хамгаалах талаар тэмцэх хэрэгтэй болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2019-03-25 04:48:42
    Монгол эрэгтэйчүүд ихэнх нь арчаагүй шуналтай,муухай санаатай,тэр бүгдийгээ амьдрах ухаан гэж ойлгодог,Ийм хүмүүс малаас ч дор гэдгийг Монгол эрчүүд,харуулна,
    66.181.181.52
    Мэдэгдсэн Хариулах
  • унш 2019-03-25 00:29:36
    энэ тоо худаа тоо. 3 айлын нэг нь орх толгойлсон эмэгтэй байгаа! энэ зугээр нэг аймгийн тоо бна!
    66.181.161.62
    Мэдэгдсэн Хариулах