Тойм:Ээлжит бусаар чуулган хуралдаж, Ц.Элбэгдоржийн хүргэн дүүг шалгаж, прокурор Е.Сагсайгийн порно бичлэг цацагдлаа
Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд халуухан үйл явдал ихтэй долоо хоног болж өнгөрөв.

Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийв.

Ээлжит бус чуулганыг 73 хувийн ирцтэйгээр нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад багтаажээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.
 
Сайд Ц.Нямдорж  ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс албан ёсоор уучлалт гуйлаа

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байсан.

Улмаар түүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, анхан болон давж шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялыг ногдуулсан юм. Улмаар Улсын дээд шүүхээс хорих ялыг 23 жил болгон бууруулсан байдаг. Тус хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан Н, Б гэх хоёр хүнийг хориод захирамж гаргасан бөгөөд тэднийг ноцтой алдаа гаргаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.

Харин үүний дараа Засгийн газрын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд ар гэрийнхнээс нь хэлмэгдүүлсэндээ уучлал гуйж, тэднийг шоронгоос гаргатал явах болно гэдгээ хэллээ.

Засгийн газар ээлжит бус хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар уг хэргийн талаар нэлээн дэлэрэнгүй мэдээлэл өгчээ. Гэвч прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй байна.
 
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүргэн дүүгийн албаны өрөөнд нэгжлэг хийжээ 

Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 19-ний орой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Харин энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Миний өрөөнд нэгжлэг болоогүй" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд бус түүний эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид хийсэн мэдээлээд байгаа юм. Гэвч энэ асуудалд прокурорын байгууллага албан ёсоор мэдээлэл өгөх ёстой хэмээн ЭЦА-аас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий галлерейд нэгжлэг явуулжээ. ЭЦА-ынхныг нэгжлэг хийхээр очиход тус газарт 700 гаруй уран зураг байсан бөгөөд "Их тэнгэр"-ээс алдагдсан, ижил төстэй байж болзошгүй арав гаруй зургийг ЭЦА-наас хураан авсан байна. 

Харин энэ талаар эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар “ Миний хариуцдаг Ардын эрх сонины байранд байдаг зураачдын уран зургыг хадгалдаг архиваас 10 орчим зургыг  хурааж авсан. Энэ нь хүргэн ах Ц. Элбэгдоржтой хамааралгүй” хэмээн хэлсэн байдаг.
 
Прокурор асан Е.Сагсайгийн порно бичлэгийг цацав
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар энэ пүрэв гарагт прокурор асан Е.Сагсайтай холбоотой бичлэгийг дэлгэхээ мэдэгдсэн. Улмаар нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан маргааш нь хэвлэлийн хурал хийж Е.Сагсай прокурортой холбогдох бичлэгийг олон нийтэд үзүүлсэн билээ.

Уг асуудалтай холбогдуулан прокурор асан Е.Сагсай нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд хандахаар болжээ. Мөн ирэх даваа гарагт Э.Эрдэнэжамъяан нарын дэлгэсэн бичлэгтэй холбоотой тайлбарыг өгнө гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2019-03-25 11:01:08
    sagsaigiin bichleg haana baina ve,+18 p sait deer taviad ogie
    182.160.2.219
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-25 02:11:33
    Сагсайг хулгайж авч яваад хүчээр архи уулгаж байгаад ална гэж дарамталж байгаад бичлэг хийсэн л юм байна лэ шдэ. Хуулийнхан өөрсдөө оролцосон байна да.
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2019-03-25 01:40:50
    SAGSAI NER TURUU SERGEELGENE GEXEESEE ICHIX XEREGTEI... IIM TOD YUMIIG BAS EBLUULEG GEJ SHAAX BII DEE.. ARD TUMNIIG TENEG GEJ ARAI BODOOGUI BIZ SAGSAI GUIA TA.
    202.126.89.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-25 01:19:25
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Joy 2019-03-25 01:04:58
    Ner ni khyrtel Sexei ! Neeree chi Saagsai yum daa kkkkk
    202.126.89.204
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-24 19:44:05
    Сагсайн бичлэг бодит бна буруугаа өөрөөсөө хай ийм албан тушаалтан бдаг юм уу нүцгэн согтуугаар өөрөө өөрийгөө илчлээд шоронгоос хүн суллаж өгнө гэж бэлгийн дар...
    103.57.93.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-24 12:11:21
    элбэгдорж ч естой зуун жилийн емне орж ирсэн хятадын улдэгдэл гэдэг нь унэн юм бна даа бат уул ч мен оросын улдэгдэл ялгаагуй монголоо гэсэн сэтгэл хэнд нь ч ба...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Пизда 2019-03-24 10:58:08
    Хогийн Нямдорж ингээд Зоригийн хэргийг 5 удаагаа дахин будлиантууллаа. Захиалагч нар бараг илрэх шатандааа ороод байсан мөрдлөгийг зогсоолоо доо муу пизда
    37.120.38.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-24 10:08:24
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-24 06:48:44
    ЮУ ВЭ? Ямар бузар булайтай вм бэ. цааз хэрэгтэй байгаа биз дээ. ЭБИ-гийн сармагчингуудыг соль
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
    • Жэнко зураач зураг хусаж! 2019-03-25 07:51:27
      Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж хулгайч бишээ! Харин тереес 560 сая $ хуссан Жэнко Их тэнгэрт очоод 2 жил болж байна. Жэнко 20 зураг хусаад Элбэгт тохож!...
      59.153.115.19
      Мэдэгдсэн Хариулах
    • Эргүү мал 2019-03-24 07:30:15
      Сэгсэй шиг хүмүүс цаазын илд бариад сууж байхад цааз хэрэгтэй байх уу? Шударга бусын хонгилоор чирч оруулаад цаазлаад байх уу?
      103.10.21.39
      Мэдэгдсэн Хариулах