Хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэглэлийг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран “Хяналт” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 03 дугаар сарын 21-ний өдөр халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг болон сэжиг бүхий нийт 35 этгээдийг саатуулан шалгаж байгаа юм.

Эдгээр этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон гар утаснуудаа ченжүүдэд зарж борлуулдаг нь шалгалтаар тогтоодсон тул “Монтел” төвд гар утасны худалдаа эрхэлдэг ченжээс эх сурвалж тодорхойгүй 70 орчим гар утсыг прокурорын зөвшөөрөлтэй түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Арга хэмжээний үеэр саатуулагдсан дээрх этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоом сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулсан байна.

Мөн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран тус эмнэлэгт гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 26 цэгт хяналтын камер байрлуулж, эмнэлэгийн ажилтан алба хаагч нарт халаасны хулгайн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийн ажиллажээ. Халаасны хулгайн гэмт хэрэг нь олон нийтийн газарт ихээр үйлдэгддэг тул иргэд өөрийн эд зүйлсдээ сонор сэрэмжтэй байж, гэмт хэрэг үйлдэгсдэд боломж олгохгүй байх, мөн иргэд smartdevice.mn сайтад өөрийн гар утасны Imei кодоо бүртгүүлэх нь гар утсаа алдсан тохиолдолд олох боломжтой тул гар утасныхаа Imei кодыг бүртгүүлж болзошгүй эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.