Орхон голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Онцгой байдлын газраас Сүхбаатар сумын 1-р багийн нутагт урсан өнгөрдөг Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр ард иргэд тогтмол хөдөлгөөн үйлддэг 4 хэсэгт мөсний зузаанд хэмжилт хийлээ. Орхон голын мөсний хэмжээ 10-25 см, мөсөн дээгүүр халиа гүйж урд эргээр захлан харзалж урссан, мөс сийрэгжиж тээврийн хэрэгсэл болон явганаар хөдөлгөөн үйлдэхэд аюултай байдал үүссэн байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын бэлчир зах хэсгээр мөс түрэгдэн гарч уснаас хөндийрсөн, 1-р баг хужир нуга, Охь хөндийн иргэд гардаг гармын хэсэг 4-р тампур гэх хэсгээр мөсний зузаан 40-20 см, мөсөн дээгүүр ус хальж урссан мөсөн гармаар явганаар явах боломжгүй дээд хэсэг, доод хэсгээр урссан байгаа нь хужир нуга, Охь хөндийн иргэд мөсөн дээгүүр зорчиход аюултай байна.

Иймд Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч амь насаа алдах аюултай байгаа тул ард иргэд баталгаат замаар тээвэр хийх, хөдөлгөөн үйлдэхийг сэрэмжлүүлж байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.