ХСҮТ-ийн орц, гарц хэзээ шийдэгдэх вэ?
Хавдар судлалын үндэсний төв нь дөрвөн талаасаа орц гарцтай байж тусламж үйлчилгээгээ шуурхай хүргэх ёстой юм.

Ядруу биетэй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн гээд тус төвөөр үйлчлүүлэгчид ХСҮТ рүү ордог ганцхан гарцан дээр түгжирч хэчнээн их чирэгдэл, бухимдалд өртөж байгааг бид өдөр бүр харж байна.

Өнгөрсөн жил хэвлэл мэдээллээр энэ асуудал ихээхэн яригдаж хотын захиргаа болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ярьж, үзэж танилцаж, бие бие рүүгээ баахан цаас шидэлцсэн боловч өнөөдөр энэ тухай мартагдаад асуудал нь бахь байдаг хэвээрээ үлдсэн.

Харин ч бүр эсрэгээрээ, тус эмнэлгийнхнийг энэ талаар дахиж ярих шаардлагагүй шүү гэж тавлаж буй мэт ХСҮТ-ийн тал бүрийг гарааш, контейнер зэргээр таглаад битүүлсэн байна.

ХСҮТ-ийг тойрч шавсан хувийн хэвшлийн хэдэн байгууллагатай эрх мэдэлтэйгээр ярьж өвчтнүүдийн, ард иргэдийн эрх ашгийг хамгаалчих чадвар, чадамж нийслэлийн удирдлагуудад алга. Хүнд өвчнөөр өвдөж шаналсан ард иргэддээ төр дүлий, сохор мэт байж төмөр нүүрээ харуулсаар байна.





О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-25 01:58:35
    төрийн төмөр нүүрээ гаргамаар бна аа
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-22 12:12:19
    монголд тер гэж байхгуй тэр дундаа утаанбаатар хотод
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах