Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Эмнэлгийн Тусламж Үйлчилгээ Хариуцсан Дэд захирал О.Хишигсүрэн болон ГССҮТөвийн эмч нартус эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжтэй танилцаж эмч, сувилагч нарт сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд энэхүүтөслийг хэрэгжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж, хамтран  ажиллахаа илэрхийллээ.

ГССҮТөвийн Яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн  13,5 хувь, хэвтэнэмчлүүлэгсдийн 36,3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийг тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн тоон нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж,шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Орон нутгаас ирж үйлчилгээ авч буй иргэдийн урсгалыг бууруулж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.

2019 оны нэгдүгээр сараас Өвөрхангай аймгийн БОЭТ-д хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн үр дүн эхнээсээ гарч байна.БОЭТ-ийн амбулаториор 850 үзлэг, 57 хагалгаа, Сумдад /Богд, Гучин-ус, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан / нийт 486 хүнд газар дээр рентген зураг авч оношлогоо хийж, зөвөлгөө өгсөн. Одоо 3-р ээлжийн баг ажиллаж байна.





 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus