ЖДҮХ сангийн зээлийг хэрхэн олгох талаар хэлэлцүүлэг болов
Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл оролцож энэхүү журмын төсөлд санал санаачлаг гаргаж байна.

Салбарын сайд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр журамд өөрчлөлт оруулах үүрэг болгосон. Энэ дагуу Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэл худалдааны манлайлал холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон уг ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах, төсөлд тавигдах шаардлага, хороо болон дэд хорооны эрх, үүрэг, бүрэлдэхүүнийг тодорхой болгох, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зэрэг чиглэлээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал, санаачилгыг тусган дараах гол өөрчлөлтийг оруулан журмын  төслийг боловсруулжээ. Үүнд:
1.    Банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах зарим эрхийг орон нутагт шилжүүлэх;
2.    Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож, төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэгдүүлэх;
3.    Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банканд тавигдах  шаардлагыг тодорхой болгох;
4.    Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр тодорхой болгох;
5.    Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тодорхой цаг хугацаа өгдөг зохицуулалтыг хийх;
6.    ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж, хариуцлагыг нэмэгдүүлэх;
7.  Хөнгөлөлттэй зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, санхүүжүүлж буй байгууллага хоорондын уялдааг сайжруулах, харилцан уялдаатай, хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллах;
8.    ЖДҮХС,  зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалд хамруулдаг байх;
9.    Төсөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хялбаршуулах  зэрэг.
П.АНИР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баасандорж 2019-03-22 17:00:23
    Манай улс хүн ам багатай борлуулалт муу учир Гадаадад бүт-н гаргах Кластерийн бүтцийг дэмжиж өгвөл илүү үр дүнтэй.Борлуулалтын захиалгыг Засгийн газар хий.
    139.5.218.228
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-22 08:45:39
    иргэдийн санал асуулгаар өгдөг болго: зээл авах хүсэлт ирүүлсэн ААНэгжүүдийг зарлаад зээлийг олгуулах санал цуглуулж өг. зарим ААН ойр хавьдаа бөөн яршиг тарь...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах