“Хүний эрхийн залуу элч төлөөлөгч” хөтөлбөрийг эхлүүлжээ
Монголын Эмнести Интернэшнл орон нутгийн иргэдэд хүний эрхийн боловсрол түгээх, хүний эрхийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэн хүний эрхийн элч төлөөлөгчөөр орон нутагт илгээх зорилгоор “Хүний эрхийн залуу элч төлөөлөгч” хөтөлбөрийг энэ сарын 18-аас эхлүүллээ.

Орон нутгийн иргэдэд хүний эрхийн боловсрол түгээх, хүний эрхийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэн хүний эрхийн элч төлөөлөгчөөр орон нутагт илгээх зорилготойгоор энэхүү хөтөлбөр ирэх наймдугаар сарын 20-ыг хүртэх хэрэгжих юм.
Хөтөлбөрт сургуулиа төгсөөд сум, орон нутагтаа ажиллах их дээд сургуулийн 2 болон 3-р курсын оюутнууд орон нутагтаа дадлага хийх нөхцлөөр ажиллана.   

Нийт 21 аймгийн сумдын харьяалал бүхий 21 сурагч багштай болох бөгөөд эдгээр хүний эрхийн элч төлөөлөгчөөр дамжуулан орон нутгийн үе тэнгийн 400 залуучуудад хүний эрхийн боловсрол түгээх, төсөлд хамрагдсан залуучууд дахин нэг жил Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаанд оролцох ба төгсөөд орон нутгийн бүлгийг идэвхжүүлэх манлайлагч гишүүд болон чадавхжих юм.

Нобелийн шагналт Олон Улсын Хүний Эрхийн Эмнести Интернэшнл байгууллага нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад баримт бичгүүдэд заасан хүний эрх, эрх чөлөөг хүн бүрт адил тэгш эдлүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлдэг дэлхий нийтийн томоохон хөдөлгөөн бөгөөд Монгол улсад 1994 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.