Өнөөдөр казах түмний Наурызын баярын өдөр
Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр тохиож байна.  Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. 

Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.

Бvх хvн анхны нар харж, нараа хvндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж, үдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.
П.ГОО

оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Duck hasag 2019-03-24 13:23:51
    Uudgui pizdanud shuu. Tsanaar l neg zevuun hudlaa lalaruud. Gazar nutaggui zolbin guilagchid
  • энхээ 2019-03-22 18:15:16
    Казахын "наурызын баярын мэнд" хүргэе.Наурыз гэдэг үг чинь "Нар-үзье" гэсэн монгол үгүү дээ. Даанч би казах найзгүй,Улаанбаатарт казах хоолны газаргүй тийм...
  • zochin 2019-03-22 12:25:06
    Казах түмэнд болон найзууддаа баярын мэндийг хүргэеээ
  • ? 2019-03-22 04:41:48
    Хаврын өдөр, шөнө тэнцдэг энэ өдөр хаврын баяр буюу Цагаан сар тэмдэглэх нь тун зөв юм байна шүү!! Жинхэнэ хавар чинь одоо л эхэлж байна шүү дээ!!!
  • зочин 2019-03-22 04:36:36
    засгийн газрын гишууд барилгын сайд баделханыд уих ын гишууд жду чин солтааныд уих ын гишуун асан гантулга муратынд очиж наурызын баяр тэмдэглэвэл зохино
  •  2019-03-22 04:14:14
    хаягаа өгнө үү очиж суу ууж каз идэе
  • zochin 2019-03-22 02:47:32
    Баярын мэнд хүргэеээ
  • Bayariin Mend Hurg'e! 2019-03-22 02:28:10
    Kazakh tumendee Nauryziin bayariin mend hurg'e!