Уйгурын өндөр албан тушаалтны авлигын хэрэг

БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Уйгур угсаатны хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүний нэг Нур Бэкригийн Шиньжян-Уйгурын өөртөө засах орны захирагчаар ажиллаж байх үед холбогдсон гэх авлигын хэргийг хянан шийдвэрлэхээр төлөвлөж буйгаа өнгөрөгч Бямба гарагт (16/III) мэдэгдлээ.

Хятадын Сахилга батыг хянан шалгах төв хороо мэдэгдэлдээ 2018 оны 9 дүгээр сард эхлүүлсэн мөрдөн байцаалтын ажиллагаанд Бэкри саад учруулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад үнэнийг хэлж чадахаа больсон гэжээ.

Нур Бэкри нь 2008-2014 онд Шиньжян-Уйгурын өөртөө засах орны захирагчаар ажиллаж байсан нь Хятадын баруун бүсэд Коммунист намын нарийн бичгийн даргын албан тушаалын дараа тооцогдох хамгийн их эрх мэдэл бүхий өндөр албан тушаал юм. Харин өнгөрөгч оны 12 дугаар сар хүртэл Бэкри нь Хятадын Үндэсний эрчим хүчний удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд дээрх хугацаанд түүнээс тайлбар авах боломжгүй байжээ.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллагын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад Бэкри нь өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан маш их хэмжээний хөрөнгийг өөрийн хамаатнуудаараа шууд дамжуулан завшсан, бусдаас хахууль авсан, өндөр зэрэглэлийн суудлын автомашиныг жолоочийн үйлчилгээний хамт өөрийн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд ашиглуулахаар тулган шаардах зэргээр өөртөө тансаг амьдралын хэв маягийг бий болгосноос гадна эрх мэдлээрээ далайлган бэлгийн харьцаанд ордог, ёс суртахууны хувьд авлигад бүрэн автсан хүн гэжээ.

Харин дээрх үйл явдлыг Хятадын эрх баригчдын зүгээс Шиньжян дахь Мусульман Уйгуруудад үзүүлж буй шахалтын нэг хэлбэр хэмээн үзэх бүлэг байгааг ч Ройтерс агентлаг дурджээ.
 

https://www.reuters.com/article/us-china-corruption/china-to-prosecute-top-ranking-uighur-official-for-corruption-idUSKCN1QX0BU

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоригоо 2019-03-24 13:34:05
    Уйгур Sexсай бнаа бас ккккк. Энэ нөхөр дуусаа хятадууд монгол биш тул хосыг нь шувтлаад хөлдөөгөөд дуусаа. Манай Sexсай азтай ялгүй дээр нь тв-гээр гарч од бно....
    66.181.179.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2019-03-23 05:02:34
    Энэ монгол генитэй байх оо. Яг л монгол дарга нар шиг аяглаж.
    107.167.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-22 18:22:20
    За ингээд ганц монгол хэлтэй уйгар үндэстэн Нурбекил дарга дээлээ нөмөрчөө.Шинжааны Бортал аймагт төрсөн, гайгүй л хүн шиг байсан,дуугай хүний доодох нойтон гэ...
    202.9.42.127
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ & БАТ 2019-03-23 15:11:42
      ЗОХИОМОЛ ХЭРЭГ Ч ЮМ УУ БИД ЯАЖ МЭДЭХЭВ ДЭЭ !
      66.181.161.4
      Мэдэгдсэн Хариулах